Ардчилсан намд
байр сууриараа дээгүүрт ордог Монголын Ардчилсан Холбоо /МоАХ/ фракцийг УИХ-ын
гишүүн Х.Баттулга тэргүүлдэг билээ. Тус фракц Засгийн газарт Зам тээврийн сайд М.Зоригт,
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй дөрвөн сайдын суудал эзэмшдэг бөгөөд
Х.Баттулгатай асуудалтай холбоотойгоор нөхцөл байдал хүндэрвэл Засгаас гарна
гэв.
Үүнийг МоАХ-ын гишүүн, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг баталж,МоАХ дөрвөн
сайдаа эргүүлэн татахад бэлэн байгааг дуулгав. Хэрвээ МоАХ дөрвөн сайдаа татвал
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй Засгийн газар огцрох нь тодорхой бөгөөд
сонгууль болоход 2-хон сар үлдсэн ч АН-ын бусад фракциуд Засгийн газрыг авч
үлдэж, ирэх сонгууль болон АСЕМ-д оролцохыг хүсч байна. Тэгэхээр энэ 2 сарын
хугацаанд цаг хожиж Х.Баттулгыг тайван орхих уу, аль эсвэл Засгаа унагах уу
гэдэг сонголт АН-ын удирдлагуудад үлдээд байна. Өөрөөр хэлбэл, Х.Баттулгын
эсрэг ярьж буй хууль дүрэм АН-ын эрх баригчдын хувийн ашиг сонирхлын өмнө хүч
мөхөстөх үү гэдгийг харах л үлдэж байна.