УИХ-ын гишүүн Х.Баттулга амь насанд нь халдахыг завдсан хэргээр ЦЕГ-ын дарга Р.Чингисийг
шалгуулахаар Хууль зүйн сайд Х.Дорлигжавт хандаж, хүсэлт гаргажээ. Тэрбээр
хүсэлтдээ \”Санхүүгийн шалгалт
хийх нэрийдлээр”\”Баянгол\” зочид буудалд байрлах миний хувийн албан өрөөнд халдлаа.
Цагдаагийн тусгай хүчний 30 гаруй тусгай ажилтан бүрэн зэвсэглэн, хүч
хэрэглэсэн тусгай ажиллагаа явууллаа” хэмээжээ. Өдгөө нүүрэндээ баг зүүж, бүрэн зэвсэглэсэн тэдгээр хүмүүсийг
Цагдаагийн тусгай хүчний алба хаагчид биш хэмээн ЦЕГ-аас мэдэгдээд байгаа. Түүнчлэн энэхүү ажиллагааны үеэр \”Баянгол”
зочид буудлын эсрэг талын \”Гэрэг” цамхаг дээр мэргэн буудагч байрлуулсан байсан
нь иргэд олон нийтэд анзаарагдаж үүнд тэд \”Биднийг бууны овоо хараанд оруулсан
энэ үйлдэл нь бидний тархинд буу тулгаж сүрдүүлсэнтэй яг адил зүйл” хэмээн
нэлээд бухимдалтай байгаа юм.