Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн 70-80 хувь нь татвараа төлж, машинаа үзлэгт оруулсан гэж Авто тээврийн газраас мэдээллээ. Тэдний мэдээлж буйгаар өнгөрсөн гуравдугаар сард 170 мянган тээврийн хэрэгсэл эзэмшигч автомашины татвар төлөх байснаас 100 гаруй мянган иргэн татвар төлсөн байна.
Үлдсэн 70 мянга орчим иргэн орон нутагт болон гадаадад явж буй шалтгаанаар тухайн сардаа татвараа төлж амжаагүй байна. \”Автотээвэр болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварын тухай” хуульд зааснаар энэ сард 4, 9-өөр төгссөн машины эзэд татвар төлөх бөгөөд ирэх тавдугаар сарын 31-н гэхэд бүх тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагдаж дуусна. АСЕМ-ын чуулганаас өмнө жолооч нарыг албан татвараа төлж дуусахыг Авто тээврийн газрынхан анхааруулж байна.
Нинж