Яг одоо Төрийн ордоны гол хаалганд хөл хорио тогтоогоод байна. Шалтгаан нь УИХ-ын гишүүн Х.Баттулгатай Баянхонгор аймгийн 100 гаруй дэмжигчидтэйгээ уулзаж байгаа аж. Уулзалтын үеэр эмх замбараагүй байдал үүсч болзошгүй хэмээн урьдчилан сэргийлж, Төрийн тусгай хамгаалалтын газраас энэ арга хэмжээ аваад байгаа гэнэ.
Өнгөрөгч даваа гаригт Х.Баттулгын \”Түмэн Хишигтэн\”, \”Баялагийн сан\” зэрэг компаниудад санхүүгийн шалгалт оруулсан. Энэ үеэр \”Х.Баттулгыг баривчлах гэж оролдлоо\” гэх ойлголтыг иргэдэд өгсөн юм. Тэгвэл ийм ойлголт авсан Баянхонгор аймгийн иргэд өнөөдөр Төрийн ордонд ийнхүү Х.Баттулгатай уулзаж, учрыг тодруулж байгаа хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
А.Аюуш