Грузины ерөнхий сайд Мамука Бахтадзе Тбилист зочилсон Германы канцлер Ангела Меркелд бэлэг барьжээ. Энэ талаар немцийн засгийн газрын инстаграммйн хуудсанд албан ёсоор мэдээлсэн талаар “Новости-Грузия” бичжээ.
Бахтадзе зургийг Мтацминда уулын орой дээр сүндэрлэх ресторанд ХБНГУ-ын канцлерт зориулсан албан ёсны хүлээн авалтын үеэр Меркельд дурсгав. Инстграмд гарсан фото зурагт үлдээсэн бичлэгээс дүгнэхэд“ төсөөлөөгүй” бэлэг байжээ.
“Хүлээн авалт дээрх дуу болон төсөөлөөгүй бэлэг: Грузины ерөнхий сайд Мамука Бахтадзе Германы канцлер Ангела Меркельд XVII зууны уран зураг бэлэглэжээ. Энэ зураг Дрездений музейгээс дайны үеэр 1945 онд алдагдсан. Хожим ЗСБНХУ-д байсан бөгөөд дараа нь Грузинд ирсэн байна”-гэж тайлбарлажээ. ХБНГУ-ын канцлерийн хэвлэлийн алба энэ зураг ямар зурагчны бүтээл болохыг тодотгоогүй юм. Өнөөг хүртэл хаанахын цуглуулагт хадгалагдаж байсан талаар мэдэгдээгүй юм.
Ц.Пүрэвдорж