ХБНГУ-ын канцлер Ангела Меркель ирэх 2021 оны Бундестагийн сонгуулийн дараа улс төрийг бүрмөсөн орхихоор төлөвлөж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл тэрбээр дахиж Засгийн газрын тэргүүний суудалд өрсөлдөхгүй гэсэн үг юм.
Энэхүү мэдэгдлийг тэрээр “Остзэецайтунг” сонины уншигчидтай хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгдсэн бөгөөд мөн энэ үеэр “Сонгуулийн дараа ч гэсэн би улс төрч хэвээр үлдэнэ. Гэхдээ улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байх болно” гэжээ. Түүнчлэн тэрбээр Европын холбооны албан тушаалыг ч сонирхохгүй, бүх суудлыг аль хэдийнээ хуваарилчихсан гэсэн байна. Мөн канцлерын үүргээ биелүүлэх болно гэдгээ ч мэдэгдсэн аж.
Канцлер Ангела Меркель ойрын үед оролцсон албан ёсны арга хэмжээний үеэр дагжин чичирч байгаа нь түүнийг эрүүл мэндийн хувьд төдийлөн сайнгүй байгааг харуулж байгаа юм. Гэсэн хэдий ч тэрбээр канцлерын үүргээ биелүүлж чадна гэдгээ мэдэгдсэн байна.