Уг нь тэрээр ажлын албан ёсны
айлчлал хийж байгаа л даа. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Зүүн Азид явуулж буй гадаад
бодлого, Монгол Улстай хийсэн гэрээ, хэлцэл, хоёр орны хамтын ажиллагаа гээд л
чухал чухал асуудлуудыг хэлэлцэхээр тусгаж. Тиймээс Монгол Улсаас ОХУ-ын
Гадаад хэргийн сайдын айлчлалд өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. Хүндэт
харуулуудаа зогсоож, үлээвэр найрал хөгжимдөж, хадаг сүүгээ бариад л… зам
талбайгаа угааж, замын цагдаа нарын хөлд хурд нэмэгдэж, ер нь л хэзээ ийм
байлаа даа гэмээр. Түшээдийн энэхүү \”өндөр ач холбогдол” нь ард бидний өдөр
тутмын амьдралд нөлөөлж, зам дээр хоёроос гурван цаг гацаж, түгжрэлд жаргах
боломжийг ч олголоо.
Хэвлэл мэдээллийн сувгууд
зөвхөн Лавровын тухай мэдээлж, сурталчилж, иргэдийн бусад мэдээ, мэдээлэл, ядаж
л савангийн дууриа үзэх эрхэд хүртэл \”санаатайгаар халдав”. Ингэж л нийт
олноороо нийслэл даяараа Сергей Лавров ахад хүндэтгэл үзүүлж байхад мань хүн \”байдаггүй
ээ”.
Онгоцноос буугаад л манай
хүндэт харуулуудын өмнүүр жийнстэй л \”тууж” явах нь тэр. Хүний урманд зангиа ч
үгүй явааг нь харахаар тэрээр энэхүү айлчлалаа \”албан бус” гэж бодсон байхаас
зайлахгүй. Арай ч Монгол орныг дорой буурай гэж үл хүндэтгээгүй байлгүй дээ.
Харин ах дүүсийн хоорондын харилцаанд албажаад яах вэ гэж бодсон байх гээд л
сэтгэлээ тайвшруулж сууна. Аливааг мушгиж, буруугаар ойлгодог миний энэ муу
толгойг уучлаарай.
Шар хүү