Сүхбаатар дүүргийн Тамгын газрын хуучин барилгыг сэргээн засварлаж байгаа.
Ингэхийн тулд барилгыг тусгайрлаж, гадуур нь хашаа хатгажээ. Гэвч хашааг
байршуулахдаа харааны бэрхшээлтэй иргэдийн таягаараа баримжаа авч явдаг замыг
халхалчихсан байх юм. Санаатай юу, санаандгүй юу.
Жирийн иргэн бол тойрч, даваад аргалаад явчих л байх. Харин харааны
бэрхшээлтэй иргэд яах вэ? Хашааг очоод мөргөх үү, зам мурхардлаа гээд буцах уу.
Хувийн хэвшлүүд том толгойлж, үл мэдэх царайлдаг л юм байгаа биз. Төрийн
байгууллагууд нь ядаж нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, зам талбайгаа чөлөөлж,
арай өөр хэлбэрээр барилгын талбайгаа тусгайрлаж болдоггүй л юм байх даа. Дээрх
зургийг хараад үнэхээр харамсаж байна. Сүхбаатар дүүрэг барилгын ажил хийж
байгаа компаниараа энэхүү алдаагаа нэн даруй засуулна гэж найдаж байна.
А.Аюуш