Петрбургийн Волдарскийн гүүрэн дээр золгүй явдлаас гурван машин осолджээ. Наймдугаар сарын 25-нд салж өргөгддөг гүүрний явах хэсэггэнэт өргөгдсөнөөс гурван машин мөргөсөн тохиолдол гарчээ гэж РЕН ТВ мэдээлэлж байна.
Энэ тохиолдол оройн 20:40-ийн орчим болсон байна. Зорчигсдын ярьснаар гүүрний явах хэсэг 30-40 см хиртэй өргөгдсөнөөс нэг автобус, хоёр жижиг тэрэг мөргөжээ. Ослоос болж 25 настай «Лада Калины» машины жолооч хүнд, Nissan Qashqai машины эмэгтэй жолооч болон «ПАЗ» автобусны зорчигчид дунд зэргийн бэртэл авчээ. “Осолд өртсөн бүх хүмүүсийг эмнэлгийн байгууллагад хүргэсэн”- талаар РЕН ТВ бичжээ.
Ц.Пүрэвдорж