Хэвлий хэсгээрээ өөхлөх, харвинтай болох нь илүү хурдан байх шиг анзаарагддаг. Энэ хэсгийн өөхлөлтийг түргэн хугацаанд хайлуулж тураах үйлчилгээтэй өргөст хэмхийн шүүс бэлтгэх жорыг санал болгож байна.
Энэ шүүсийг тогтмол хэрэглэснээр маш богино хугацаанд үр дүнгээ өгдөг болох нь батлагдсан юм. Унтаж байх явцад бодисын солилцооны үйл ажиллагаа удааширдаг бөгөөд орондоо орохын өмнө энэхүү шүүсийг бэлтгэн ууснаар хэвлийн хэсгийн өөх шатаах үйлчилгээ идэвхитэй явагдаж үр дүнгээ өгөх болно. Энэ шүүсэнд агуулагдах лемон, өргөст хэмх нь калори маш багатайн дээр исэлдэлийн эсрэг үйлчилгээтэй тул жин бууруулахад маш сайн нөлөөтэй. Харин цагаан гаа, алое вера нь бодисын солилцоог идэвхижүүлнэ.
Шүүс бэлтгэх орц:
1 ширхэг өргөст хэмх
1 ширхэг лемон
1 туг яншуй
1 хоолны халбага нухсан цагаан гаа
1 хоолны халбага алое вера жүүс
Аяганы тал хэмжээтэй ус
Бүх орцуудаа бүгдийг холигчид хийн шингэн шүүс болтол миксердээд орондоо орохын өмнө уугаарай.