“Монгол HD” телевизийн ээлжит уран бүтээл болох “Шарк Танк” реалити шоуны шинэ дугаар ирэх оны нэгдүгээр сараас гарч эхэлнэ. Тус нэвтрүүлгийн гол зорилго нь гарааны бизнес эрхлэгчдийн санааг сонсож, нэн хэрэгтэй байгаа төсөл санаанд санхүүгийн тусламжийг өгдгөөрөө онцлогтой юм.
Шинэ дугаарын шаркуудын бүрэлдэхүүнд бага зэргийн өөрчлөлт оржээ. Тухайлбал, Хас банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, MCS группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Петровис группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, МАК группийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, Гацуурт ХХК-ийн ерөнхий захирал Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Л.Чинбат нар багтжээ.