ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 25-26-нд Тувад амарлаа гэж Московский Комсомолец сонин мэдээллээ. Түүнтэй хамт БХЯ-ны сайд Шойгу, Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол болон ХАБА-ны захирал А.Бортников нар амарчээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас түүний амралтын зургийг нийтэлсэн байна. В.Путин Тувагийн нууранд завиар явж, мөөг түүн, загасчилж амралтаа өнгөрөөжээ.