• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 11 сарын 22
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

    Бодь Интернэшнл ХХК: Иргэн Х.Нямбаатарын мэдээлэлд дурдагдсан машины зураг, цүнхтэй мөнгө нь баримт нотолгоогүй, зохиомол яриа, илт гүтгэлэг юм

    Иргэн Г.Ган-Очирыг нэг сарын хугацаатай цагдан хорьж шалгаж эхэлжээ

    Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын үнэлгээг боловсруулжээ

    МСНЭ: Сэтгүүлчдийг цагдан хорихоо зогсоо!

    Ахуйн хэрэглээний жижиг газ тэсэрч, нэг иргэн гэмтжээ

    Монгол – Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гаргалаа

    Ц.Даваацэрэнг суллаж, зорчих эрхийг нь хязгаарлалаа

    Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

    Улаанбаатарт үдээс хойш ИХ ЦАС орно

  • Улс төр
    Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

    “Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

    Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

    Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

    2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

    Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

    С.Цэнгүүн: Хэлэх муу үг олдохгүй юм. Амьдрал мэдэхгүй гэж дайрсаар байгаад үрэлгэн төсвөө батлууллаа

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Зээлээ төлөхөд хүндрэлтэй байгаа иргэн хэрэглээний зээлээ төлөх хугацаагаа 48 сараар сунгах боломжтой болно

    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

    Ливанд нэг сая гаруй хүн хүнсний хомсдолд өртөөд байгааг НҮБ анхаарууллаа

    Зах зээлд эрэлт муутай байгаа Cybertruck үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ

    АНУ-аас жил бүр Израильд өгдөг $3.8 тэрбумын зэвсгийн тусламжаа зогсоож байгаагаа зарлалаа

    Флавио Болсонару Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа  АНУ руу дүрвэжээ

    Төвөдийн хойд хэсэгт 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 16 хүн амиа алджээ

    Франц даяар үймээн самуун, дээрэм тонуул эрчимжиж, 1,000 гаруй хүнийг баривчилжээ

    Хятадад хоёр зуу гаруй хүүхдийг хордуулсан цэцэрлэгийн эзэн бүх насаар хоригдох ял сонслоо

  • Эрүүл мэнд
    Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчин илэрсэн

    Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

    Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин нь уушгины тахал биш болох нь тогтоогдсон

    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Д.Сумъяабазар: Намайг дэмжиж байхад “ах аа” гэж гүйчихээд, асуудал үүсэхээр улс төрийн буруутан болгох гэж гүйх увайгүй үйлдэл шүү

    Б.Солонго: Рио Тинтогийн томилсон 2 менежерээс албан бичиг аваад, ЗГ-ын хуралдаанд уншаад суух ч гэж

    Х.Баасанжаргал: УИХ-ын даргын гарын бэлэг 1000 төгрөг 10 төгрөг болохын цондон биш үү, санаа зовох асуудал биш үү!

    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

No Result
View All Result

Жилд 1000 цэцэрлэг барих мөнгийг зээлийн хүүнд өгч байна

by
2016-04-15 16:56
in Улс төр
0

\"\"

Өрийн талаар МАН-аас мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэе. 

Уих дахь Монгол Ардын намын бүлгийн дүгнэлт 

2016-04-15

Улсын Их Хурлын дарга,

Эрхэм гишүүд ээ,

Бид ард түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдсон нэгэн бүрэн
эрхийнхээ хугацааг дуусгахад хоёр сар хагас үлдлээ. Ард түмэн эрх баригчдаас
\”Хүн шиг амьдруулж, улс шиг хөгжүүлсэн үү\” хэмээн амлалтаа нэхэж,ам асуух цаг ирлээ.
Амлалтаа тайлагнахын өмнөх улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдал, авсан өр
зээлээ ОЛУУЛАА нэг эргэцүүлж дүгнэхийг Та бүгдээс хүсье.

Эдийн засгийн хямрал хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлгийг
хасахаас эхлээд ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг нэмэхгүй байх, ажил гүйцэтгэсэн
аж ахуйн нэгжүүдийн мөнгийг өгч чадахгүй болох, төрийн албан хаагчдын цалинг
бууруулах, төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх хүртэл өргөн хүрээг хамарлаа. Үндэсний аж
ахуйн нэгжүүдийн ээлж дараалсан дампуурал нийгмийг цочроохоо болив. Улсын
бүртгэл статистикийн ерөнхий газрын судалгаагаар 2012 онд 40 хувь хүртлээ өсөж
байсан айл өрхийн орлого өнгөрсөн оны эцэст хасах 13 хувь хүртэл буурлаа. Та
бүхний бодлогын алдаа, засаглалын хямрал нь эдийн засгийг дампууруулж, айл өрх бүрийн
амьдралд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хар мөрөө үлдээж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг томилогдохдоо \”эдийн
засаг, эдийн засаг, эдийн засаг\” гэж гарч ирсэн. \”Сантмарал
сан\”-гаас өнгөрсөн гуравдугаар сард хийсэн судалгаанд оролцсон иргэдийн
89.4 хувь нь Монголын эдийн засгийн өсөлт буурч, зогсонги байдалд орж байна хэмээн хариулжээ.
Энэ бол Та бүгдийн эдийн засгийн бодлогод өгч байгаа ард түмний бодит үнэлгээ.

Өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улс түүхэндээ байгаагүй их
хэмжээний өр зээлийг шинээр авлаа. Тиймээс өр зээлийн асуудалтай холбогдуулан УИХ
дахь МАН-ын бүлэг дараах дүгнэлтийг хийж байна.

УИХ-ын гишүүд ээ,

Манай ард түмэн өр зээлийн асуудалд хэзээнээсээ
болгоомжтой хандаж ирсэн. Тиймээс \”Өргүй
бол баян\”, \”Өр нэмэгдвэл өгөхөд бэрх\”, \”Өр нэмэгдвэл
үгүйрэхийн тэмдэг\”, \”Өртэй хүн өөдөлдөггүй\” гэж ярьж сануулсаар
ирсэн. Өвөг, дээдсийн энэ захиас сургааль өнөө үед алдагдлаа. Эрх баригчдын
буруу бодлого, эдийн засгийн алдаатай шийдвэрүүд гадаад өрийн хэмжээг
огцом нэмэгдүүлж үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд эрсдэл учруулж
болзошгүй хэмжээнд хүргэснийг албан ёсоор анхаарах цаг болжээ.

\”Эдийн засгийн хувьсгал хийнэ\” хэмээн амлаж
гарч ирсэн та бүхэн их өрийн хувьсгал хийлээ. Учир нь 2012 он хүртэлх ардчиллын
22, социализмын 70 жилд ч аваагүй их хэмжээний зээлийг сүүлийн 4 жилд авч түүхэн дээд амжилт тогтоолоо. Н.Алтанхуягийн
шинэчлэлийн, Ч.Сайханбилэгийн шийдлийн Засгийн газрын үед Засгийн газрын
гадаад, дотоод өрийн хэмжээ 3,5 дахин нэмэгдлээ. Өнгөрсөн 4 жилд Засгийн газар,
Төв банк, Хөгжлийн банкны авсан зээлийн хэмжээ 7,2 тэрбум ам.долларт хүрлээ.
Энэхүү өр зээлийг энгийн ойлгомжтой байдлаар ард түмэндээ задлан тайлбарлая.
Өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсын Засгийн газар:

·Чингис
бондын 1,5 тэрбум ам.доллар,

·МИАТ
ТӨХК-ийн зээлд гаргасан 121,4 сая
ам.долларын Засгийн газрын баталгаа,

·Худалдаа
Хөгжлийн банкны 500 сая ам.долларын бондод гаргасан Засгийн газрын баталгаа,

·\”Дим
сам\” бондын 162 сая ам.доллар,

·2016
онд зээлсэн 750 сая ам.доллар,

·Олон
Улсын банк, санхүүгийн байгууллага, түншлэгч улс орнуудаас авсан 804,1 сая
ам.долларын зээл авсан.

Харин Монгол банк: БНХАУ-ын Ардын банкны юаны своп хэлцлийн зээл нэрээр 2,0
тэрбум орчим ам.долларын
зээл
авсан. Хөгжлийн банк:

·Хөгжлийн
банкны 580 сая ам.доллар,

·\”Самурай\”
бондын 290 сая ам.доллар,

·БНХАУ-ын
Хөгжлийн банкнаас 162 сая ам.доллар,

·\”Кредит
свисс\” банкнаас 300 сая ам.доллар,

·ХБНГУ-ын
\”Коммерзбанк\” (Commerzbank)-наас 13,9 сая ам. доллар зээлсэн баримтууд байна.

Эдгээр
зээлийн 90 орчим хувь нь арилжааны өндөр хүүтэй, хугацаа багатай, хатуу
нөхцөлтэй зээл.

Өнгөрсөн
4 жилд нийтдээ 7.2 тэрбум
ам.долларын өндөр хүүтэй зээл авлаа. Энэ мөнгөөрөө экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох томоохон төсөл,
хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулахын оронд гудамж, зам талбай засах,
хүүхдийн дүрэмь хувцас оёх, зайрмагын цех байгуулах зэрэг төсөл
хөтөлбөрүүдийг санхүүжүүлж дуусгаж байгааг олон нийт буруушан шүүмжлэх боллоо. Арилжааны
өндөр хүүтэй зээлээр зам, талбай засдаг улс орон дэлхийд ховор. Ийм замаар
явсан Аргентин, Грек зэрэг улс орнууд бүгд өрөө төлж
чадахгүйгээ албан ёсоор зарласан. Тэдний
түүхийг бид давтах гэж байна.

Монгол Улс социализмын 70
жилд 11,7 тэрбум ам.долларын зээл авч Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт хотууд,
21 аймгийн төвүүд 300 гаруй сумын төвүүд, орчин үеийн үйлдвэрүүд, эмнэлэг
сургуулиудыг цогцоор нь барьж байгуулсан. Энэ их өрийн 98 хувийг хөнгөлж 2
хувийг төлж Их өрийг тэглэсэн билээ. Харин 2012 оноос хойш шинэ их өрийн үе
эхэлж байх шиг байна.

Их өрийн 60 гаруй хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг зээлж авчихаад зам, талбай, уулзвар гудамж
барьж байгуулсан гэж хэлэх хангалтгүй гэж бид үзэж байна. Социализмын үед авсан
зээлийн 60 гаруй хувьтай тэнцэх хэмжээний зээлийг АН дангаараа авч зарцуулсан
ч их бүтээн байгуулалт хийж чадсан уу
гэж ард түмэн асууж байна.

1 жилд 1000 цэцэрлэг барих мөнгийг зээлийн хүүнд өгдөг
боллоо

Улс орны өр зээл сүүлийн 4 жилд огцом нэмэгдсэнийг хэмжих
өөр нэгэн шалгуур бий. Энэ бол зээлийн хүү юм. Тухайлбал, 2011 онд улсын
төсвөөс дотоод, гадаад зээлийн хүүнд ердөө 37,5 тэрбум төгрөг зарцуулж байсан.
Тэгвэл энэ үзүүлэлт дөрөвхөн жилийн дотор 25 дахин нэмэгдэж 2016 онд зөвхөн
зээлийн хүүнд 947,5 тэрбум төгрөгийг
төлдөг болтлоо өсчээ. Өөрөөр хэлбэл, нэг
жилд 1000 цэцэрлэг барих мөнгийг л зээлийн хүүнд өгдөг туйлын эмгэнэлтэй байдал
үүслээ.

Авч байгаа зээлүүдийн хүү улам өсөх боллоо

2012 онд эдийн засгийн өндөр
өсөлттэй, ард түмний амьдрал дээшилж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж,
Монгол Улсын гадаад нэр хүнд сайжирсан нөхцөлд Засгийн газрыг хүлээн авсан Та
бүхэн Чингис бондын зээлийг 4.1 хувийн хүүтэй босгосон. Гэтэл саяхан Засгийн
газар 500 сая.ам долларыг 10.9 хувийн хүүтэйгээр арай гэж авлаа. Дөрвөн жилийн
хугацаанд манай улсад өгөх зээлийн хүү ингэж огцом өслөө. МАН-ын хүлээлгэж өгсөн
эдийн засгийн чадавхи нэр хүндээр бага хүүтэй зээл босгосон бол өөрсдийн бий
болгосон эдийн засгийнхаа чадамжгүй байдлаар өндөр хүүтэй зээл авч байгаа нь
туйлын үнэн.

\”Стандард энд Пүүрс\”,
\”Мүүдиз\” агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 4 жилийн хугацаанд
4 дахин буурууллаа. Энэ бол олон улсын хөндлөнгийн бие даасан байгууллагууд эрх
баригчдын эдийн засгийн бодлогод өгч байгаа үнэлгээ юм.

Дэлхийн санхүүгийн гол
хэвлэл болох \”Financial Times\” сонин манай улсыг ДНБ-д эзлэх гадаад өрийнхөө хэмжээгээр
дэлхийд Исландын дараа 2-р байранд орж байгааг зарласан. Мөн \”The
Economist\”сэтгүүлд Монгол
Улсыг ДНБ-д эзлэх гадаад өрийнхөө хэмжээгээр Зимбабе улсын дараа бас л 2-р
байранд оруулсан. Дэлхийн банк 2015 онд Монгол Улсыг өрийн өндөр эрсдэлтэй орон
болсоныг анхааруулан сануулсан. Гадаадынхны энэхүү үнэлгээ, анхааруулга
сануулгууд сүүлийн 4 жилд гарсан. Тэгэхээр улс орны өрийн талаарх энэхүү бодит
дүгнэлтүүд эрх баригчидын хэнтэй ч хуваалцахгүй хүлээх ёстой хариуцлага гэдгийг
сануулья.

Ард түмэнд \”Эх орны хишиг” 21.000 төгрөг хэлбэрээр 5 жил өгөх мөнгийг цөөн
аж ахуйн нэгжүүдэд тараалаа

Эрх баригчид МАН-ыг \”Амлалтаа биелүүлэхийн тулд олон
нийтэд бэлэн мөнгө тараасан\” гэж ард түмэнтэй хамт ялладаг. Харин
өөрсдийнхөө өндөр хүүтэй хугацаа богинотой зээлээр зах зээлээс илүү өртөгтэй
зам талбай барьснаа бүтээн байгуулалт хийсэн гэж сайрхдаг. Үүнд өгөх тайлбар
бидэнд байна.

2008-2012 оны үеийн хамтарсан Засгийн газар МАН, АН хоёрын сонгуулийн
амлалт \”Эрдэнийн хувь\” 1,0 сая төгрөг, \”Эх орны хишиг\” 1,5
сая, шинээр төрсөн хүүхдийн мөнгө, Алдарт эхийн одонгийн мөнгө, шинэ гэр бүл болсны мөнгө зэргийг өгөхөд нийт 1,8 их наяд
төгрөгийг зарцуулсан.
Гэхдээ энэ мөнгийг өндөр хүүтэй зээлж
аваагүй.
Харин байгалийн баялгаа
зарж, түүнээс олсон орлогоо ард түмэндээ тэгш шударгаар хүртээсэн.
Гэтэл
өнөөгийн эрх баригчид зөвхөн гадаад, дотоод зээлийн хүүнд 2013 онд 270,4 тэрбум төгрөг, 2014 онд 500,3
тэрбум төгрөг, 2015 онд 731,1 тэрбум төгрөг, 2016 онд 947,5 тэрбум төгрөг буюу
нийт 2,4 их наяд төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан.

МАН баялгаа үнэд хүргэн иргэддээ хувь, хишиг
хүртээсэн бол АН өр зээл аваад ард түмнийхээ цалин, тэтгэврийг ч нэмж
чадсангүй. Бас Шинэчлэлийн гэх Засгийн газар \”Үнэ тогтворжуулах хөтөлбөр\”
нэрийн дор 4 орчим их наяд төгрөгөөр цөөн хэдэн аж ахуйн нэгжүүдийг тэтгэсэн.
Энэ бол Монгол Улсын иргэн бүрт \”Эх орны хишиг\” 21 мянган төгрөгийг 5 жилийн хугацаанд сар бүр
олгож болох хэмжээний мөнгө билээ. Ийм алдаатай бодлогын уршгаар Монгол улсын
гадаад валютын цэвэр нөөц шавхагдах, төгрөгийн ханш сулрах, бараа
бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдлийг бий болгосон. Энэхүү бодлогын алдааны
төлөөсийг өнөөдөр иргэн бүр өдөр тутмын худалдан авалтаараа төлж байна.

2012 онд МАН Засгийн газрыг хүлээлгэн өгөхөд манай улсын
цэвэр валютын нөөц 2.7 тэрбум ам.доллар байсан. Энэ мөнгө шавхагдаад дууслаа.
Тиймээс Монголбанк сүүлийн 4 жилд \”Чингис\”, \”Самурай\”
бондоос ч их хэмжээний мөнгийг төгрөгийн ханшийн уналтыг зогсоох зорилгоор
БНХАУ-ын Ардын банкнаас зээлсэн. Улс орноо валютын цэвэр нөөцгүй болгосон
Монголбанкны удирдлага энэ зээлийг хэзээ, хэрхэн, яаж төлөхөө ард түмэндээ нэн
яаралтай танилцуулахыг албан ёсоор шаардаж байна.

Концессийн өр, векселийн өр ч эрчимтэй нэмэгдэж байна

Үндэсний аж ахуйн нэгжүүдэд төлөх Засгийн газрын өр
сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдлээ.
Тухайлбал, 2015 онц эцэст Засгийн газрын векселийн үлдэгдэл 164.3 тэрбум,
төсвөөс эргэн төлөгдөх концессийн өр 261 тэрбум төгрөг болоод байна. Засгийн
газар ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдэд мөнгийг нь өгч чадахгүй байгаа нь
олон бизнес эрхлэгчдийг хүнд байдалд орууллаа. Ийм байдал үүсгэсэн Засгийн
газрын тэргүүн Ч.Сайханбилэг Эдийн засгийн форум дээр үндэснийхээ аж ахуйн
нэгжүүдийг өр төлбөрөө төлөхийг хөрөнгө оруулагчдын өмнө шаардаж, дипломат
төлөөлөгчдийн өмнө элдвээр дайран давшиллаа. Харин УИХ-ын дарга З.Энхболд
үндэсний аж ахуйн нэгжээ дампуурсан гэж удаа дараа бахархан зарлаж байна. Ийм
удирдлагууд эдийн засгийг сэргээх бодлого явуулж чадахгүй гэдгээ Эдийн засгийн
форум дээр дахин нотолсон. \”Төр барьж байгаа улс төрчдийн зүгээс
дотоодын аж ахуйн нэгжүүдээ үгүйсгэсэн, гүтгэсэн, доромжилсон зүйлсийг байнга
ярих нь хэрээс хэтэрч байна\” хэмээн бизнесмэнүүд ч харамсан ярих боллоо.

Дотоод өрийн асуудал анхаарал татаж, өр зээлээр цалин, тэтгэвээрээ тавьдаг
боллоо

Засгийн газрын гадаад
өрнөөс гадна дотоод өр анхаарал татах хэмжээнд хүрч 6-7 дахин нэмэгдлээ. Тухайлбал,
2012 оны эхэнд Засгийн газрын дотоод өрийн хэмжээ 503,3 тэрбум төгрөг байсан
бол 2015 оны жилийн эцсийн байдлаар 3,3 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ бол
эрх баригчид та бүхний бас нэгэн \”гавьяа\” билээ.

Засгийн газар саяхан зээлж авсан 750 сая ам.доллараар
өмнөх дотоод бондынхоо зээлийг төлөх гэж байна. Өмнө зарцуулсан дотоод бонд
гэдэг нь цалин, тэтгэвэр тавих, хүүхдийн мөнгө олгох зэрэг урсгал зардал. Өөрөөр хэлбэл, Засгийн газар гаднаас өндөр
хүүтэй мөнгө зээлж цалин, тэтгэврээ тавьдаг шинэ жишиг тогтоолоо. Хэрэв гаднаас
өндөр хүүтэй мөнгө зээлж чадахгүй бол манай улс ард түмнийхээ цалин тэтгэврийг тавьж
чадахгүй хэмжээнд хүрснийг нуух хэрэггүй, Ерөнхий сайд аа.

Эрх баригчид хэмжээ хязгааргүй авсан гадаад, дотоод өр,
зээл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон хэмжээг давсан тул
хуульд нийцүүлэх зорилгоор өрийн нэр томьёог өөрчлөх, гадаад өрийн талаарх
статистик тоо мэдээлэл гаргах аргачлалыг өөрчлөх замаар Засгийн газрын өрийн
хэмжээг багасгаж, засдаг боллоо. Тухайлбал, Өрийн удирлагын тухай хууль батлах
нэрийдлээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж төрийн болон
орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн өр, төмөр зам, эрчим хүчний салбарт авсан
Засгийн газрын зээл, баталгаа, Засгийн газрын дотоод үнэт цаасаар бүрэн
баталгаажсан буюу барьцаа тавьсан өрийн баталгааг Засгийн газрын өрөнд
хамааруулахгүй болгосон. Хэрэв урьдын адил хамааруулан тооцсон бол хуулиар
тогтоосон Засгийн газрын өрийн дээд хязгаарыг хол давах байлаа. Байдал ийм
байхад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг \”Монгол Улс өрийн дарамтанд
ороогүй\” гэсэн дүгнэлтийг хийж байгааг шүүмжлэхгүй байх аргагүй болоод
байна.

Монголбанкнаас гаргадаг гадаад өрийн 2015 оны жилийн
эцсийн тайланд \”Чингис\” бондын өрийн үлдэгдэл 1 тэрбум 417,2 сая ам.доллар гэж бүртгэсэн байна.
Монгол Улс Чингис бондын үндсэн төлбөрийг 2018, 2022 онд төлөхийг хүн бүр мэднэ.
Гэтэл өрөө төлж эхлээгүй байхад цаасан дээр буураад байгааг тайлбарлах чадвартай
хүн олдохоо болилоо. Түүнчлэн Ерөнхий сайдын өрийн танилцуулгад 2015 оны 6 дугаар
сард 3 жилийн хугацаатай 1 тэрбум юань буюу 161,2 сая ам.доллартай тэнцэх Дим сам бондыг олон
улсын зах зээлд арилжаалсан гэх мэдээлэл байгаа боловч Монголбанкны гадаад
өрийн тайланд тусгагдаагүй байна. Энэ мэт ойлголтын зөрүүтэй тоо мэдээллийг
гаргаж байгаа Засгийн газар, Монголбанкны тоо баримтанд итгэх аргагүй боллоо.
Ерөнхий сайд, Сангийн сайд нь хүртэл өрийн талаар зөрүүтэй тоо мэдээлэл цацдаг
болсноос үзэхэд эрх баригчид авсан өр зээлийнхээ тоог алдаж \”өрөө
танихгүй\” болтлоо самуурч, зассан тоондоо өөрсдөө будилж эхэлсний гэрч.

Монгол Улсын Ерөнхий сайд Таныг өрийн талаарх тоо
мэдээллээ засч өөрсдийгөө, Монголын ард түмнийг хуурахаа зогсоохыг шаардаж
байна. Бодит үнэнээс нүүр буруулах хэрэггүй. Харин өнгөрсөн 4 жилийн хугацаанд
авсан хүү өндөртэй, хугацаа богинотой 7.2 тэрбум ам.долларын их өр зээлээ
хэзээ, яаж, юугаараа төлөх төлөвлөгөөгөө ард түмэндээ энэ сонгуулийн өмнө нэг
бүрчлэн танилцуулж тайлагнахыг албан ёсоор шаардаж байна.

Монгол Улсын нийт гадаад өр 21.6 тэрбум ам.долларт хүрлээ

2015 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын нийт гадаад
өрийн хэмжээ 21,6 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 186 хувьтай тэнцүү боллоо. Эрх
баригчид \”биднийг засаг авах үед гадаад өр 11,7 тэрбум ам.доллар байсан,
харин бид түүнээс арай бага өр тавьсан\” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр шоудах
боллоо. Та бүхэн алдаа дутагдалаа бусад руу чихэж, сонгуулийн өмнө өрсөлдөгч
намаа адилхан муухай харагдуулах арга тактиктай ажиллаж байгааг олон үйлдлээр
тань нотлон тайлбарлаж болно. Ард түмэн хэн нь өр зээл авсныг, хэнийгээ гутаан доромжилж
адилхан шаварт хутгах гэж зүтгэх болсныг ойлгон дүгнэж байгаагаа бидний уулзалт
бүр дээр тайлбарладгийг эрх баригчдад уламжилья.

МАН адилхан өр зээл авсан гэсэн Та бүхний удаа дараагийн
увайгүй гүтгэлэгт УИХ дахь МАН-ын бүлэг дараах
дүгнэлтийг хийж, үнэнийг ард түмэндээ хүргэе.

2012 оноос өмнө авсан гэх 11,7 тэрбум ам.долларын зээл нь
1990 оноос хойш үүссэн гадаад өр юм. Үүний 81,2
хувь буюу 9,5 тэрбум доллар нь
Монголын төр, Засгийн газарт огт хамааралгүй
арилжааны банк, аж ахуйн нэгж, байгууллагын гадаад өр, зээл билээ. Энэхүү
гадаад өр зээл дотор ард түмний сайн мэдэх Оюутолгойн хөрөнгө оруулалтын 5,4
тэрбум доллар багтсан. Оюутолгой төсөл МАН-ын үед эхэлсэн учир хөрөнгө
оруулалтын мөнгө нь МАН-ын өр зээл гэж гүтгэх хэрэггүй. Оюутолгой төслийн
урьдчилгаа 250 сая ам.долларыг хүлээн авч байгаа С.Баярцогт, Л.Гансүх нарын
зураг цахим орчинд түүх болон үлдсэн. Энэ хүмүүс аль намын гишүүд гэдгийг ард
түмэн андахгүй хэлээд өгнө гэдгийг анхааруулан сануулья.

Үлдсэн 2,2 тэрбум ам.долларын 1,9 тэрбум нь Засгийн газрын 22 жилийн хугацаанд авсан,
хөнгөлөлттэй нөхцөлтэй урт хугацаатай, хүү багатай хөгжлийн зээлүүд юм. Энэхүү
22 жилийн 4 жилд нь АН дангаараа эрх барьж, 8 жилд нь хамтран Засгийн эрх барьсныг
бүгдээрээ мэдэж байгаа. 264 сая ам.доллар нь Монголбанкны 2008-2009
оны дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралыг даван гарахад зориулж ОУВС –гаас
авсан урт хугацаатай зээл юм.

Харин 2008-2012 оны хамтарсан Засгийн газрын авсан гадаад зээлийн хэмжээ ердөө
665 сая ам.доллар буюу өнөөгийн эрх баригчдын авсан зээлээс 10 дахин бага
байгаа юм. Энэ нь 20-30 жилийн хугацаатай, жилийн 0,75-1,25 хувийн хүүтэй
хөнгөлттэй нөхцөлтэй.
Үүнээс
гадна уул уурхайн баялгийн үр өгөөжийг
иргэн бүрт хүртээх зорилгоор \”Оюу толгой\” ХХК, \”Айвенхоу майнз
Монголия Инк\” ХХК-аас 250 сая
ам.доллар, \”Чалко\” компаниас 350 сая ам.долларыг бүтээгдэхүүнээ зарах
гэрээтэйгээр төлбөрийг нь урьдчилан авч ард түмэндээ хувь, хишиг хэлбэрээр өгснийг
мэдэн будилж, өр зээл мэтээр шоу хийх учиргүй. Бид өндөр хүүтэй өр зээл авч биш,
баялгаа үнэ хүргэн худалдаж, үр шимийг нь нийт ард иргэдээ хүртээсэн шударга
бодлого явуулсан.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монголчууд \”Өр ихт айхгүй\” гэж ярьдаг. Та бүхний авсан өр зээл замаа
алдаж, цагаандаа гарч байна. Тиймээс өмнөх өрөө яаж төлөх талаар ямар ч бодлого
гаргаагүй байж, дахин
БНХАУ-аас 1 тэрбум, БНЭУ-аас бас 1 тэрбум ам.долларын зээл авахаар улайран
хөөцөлдөж эхэллээ. Улс орны өрийг нэмэх зорилго, хөтөлбөртэй юм шиг ажиллаж
байгаа увайгүй үйдлээ зогсоохыг хойч үеийнхээ нэрийн өмнөөс хүсье.

Өнөөдөр улс орны өр зээлнээс гадна иргэдийн зээлийн
асуудал бидний санааг ихээхэн зовоож эхлэв. Насанд хүрсэн 2 хүн тутмын нэг нь
ямар нэгэн өр зээлтэй болжээ. Ард иргэдийн авсан зээлийн хэмжээ 2015 оны эцсийн
байдлаар 5 орчим их наяд төгрөгт хүрлээ. Иргэд ч өр зээлээ төлж чадахгүй нөхцөл
байдал үүслээ. Тухайлбал, банкны системийн хугацаа хэтэрсэн зээл 2012 оны эцсээс
9 дахин нэмэгдэж 967 тэрбум, чанаргүй зээл 3.5 дахин өсч 965 тэрбум төгрөгт
хүрээд байна. Ингэж өрийн дарамт улс үндэсний хэмжээнд ч, айл өрх бүрт ч
бодитойгоор сүүдрээ тусгаж эхэллээ. Бодит байдал ийм болсон байхад Ардчилсан
намын дарга З.Энхболд чуулганы индэр дээрээс \”Зээл өгсөн Хятадын Ардын банк
санаа зовохгүй байхад Бат-Эрдэнэ гишүүн зовоод байх юм”, \”Бондыг бондоор
төлөөд явна\” хэмээн хээвнэг мэдэгдээд сууж байна. УИХ-ын гишүүн Н.Батбаяр \”Чингис бонд бол өр
биш, өвөг дээдсийн өглөг”, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг \”Бондын өрийг бидний
үр хүүхэд буцаагаад төлчихнө” гэх мэт хариуцлагагүй зүйл ярих болоод удлаа. БНСУ-ын
Ерөнхийлөгч асан Пак Жон Хи \”Бид хойч үедээ яасан ч ядуурал, өр зээл
өвлүүлж болохгүй. Үүний төлөө бүх л хүч чадлаараа зүтгэх ёстой\” хэмээн
тунхаглаж байсан бол манай улсын эрх баригчид \”бидний үр хүүхэд төлчихнө\”,
\”өр зээл өгсөн БНХАУ санаа зовохгүй байхад Та нар юундаа санаа зовдог юм
бэ\” гэсэн агуулгатай хүнийрхүү хүйтэн сэтгэлээр улс орондоо, үр хойчдоо
хандаж байгаад гүн харамсаж байна.

Та бүхэн хөгжин цэцэглэсэн улс орныг
хүлээж аваад өрөнд баригдсан улс орныг үлдээж байна. Өөрсдийг нь эрх мэдэлд
хүргэсэн, дэмжиж сонгосон ард түмэндээ \”өр өшиглөх\” хэлбэрээр хариу
барьж, гавьяа нэхэж байгаадаа дүгнэлт
хийхийг хүсье гэв.

\"\"

Related Posts

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо
Онцлох мэдээ

2026-11-20 13:05
Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо

2026-11-20 11:54
АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав
Дэлхий дахинд

АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

2026-11-20 09:20
}

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

by undesten
2026-11-20 13:05
0

Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо

Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо

by undesten
2026-11-20 11:54
0

АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

by undesten
2026-11-20 09:20
0

“Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

“Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

by undesten
2026-11-20 08:40
0

Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

by undesten
2026-11-20 08:35
0

БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

by undesten
2026-11-20 08:24
0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

by undesten
2026-11-20 08:18
0

Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

by undesten
2026-11-17 09:59
0

Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

by undesten
2026-11-17 08:53
0

2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

by undesten
2026-11-16 15:40
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай