УИХ-ын дарга
З.Энхболдын урилгаар Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга
Сумитра Махажан энэ сарын 18-22-ны өдрүүдэд манай улсад албан ёсны
айлчлал хийх
гэж байгаа шалтгаанаар маргааш /4 сарын 16/ Чингисийн талбайд 21:00 цагаас хийхээр
төлөвлөсөн\”Бойтогтой жагсаал”-д зөвшөөрөл олгосонгүй. 18-нд ирээд 3-4 хоноод буцах гаднын ганцхан төлөөлөгч чухал уу, Монголын ирээдүй болсон мянга мянган хүүхдийн амь нас чухал уу гэсэн сонголтод төрийн
томчууд \”гаднын ганц төлөөлөгч” хэмээх \”хариулт\”-ыг өглөө.
Дээрх жагсаалаар эх хүн,
ээж хүн бүхэн дуу хоолойгоо
нэгтгэн амиа алдсан үрсийн төлөө зул өргөн чимээгүй тайван жагсахаар төлөвлөж байсан юм. Гэвч эрх баригчид үүнийг
гаднынхнаас нуухаар оролдож, улаан бурхан өвчин үхлийн харанга дэлдэж буй энэ үед юу ч болоогүй мэт авирлах гэж байна. Түүнчлэн улаан бурхан
өвчнөөр нас барж буй хүүхдүүдтэй холбоотой мэдээлэл сүүлийн үед хүчээ авч
байгаагаас эрх баригчид энэ талаар мэдээлэл хийхээр болж, эхнээсээ хүүхдүүдийн
нас баралтын тоог багасгаж эхэлсэнд эхчүүд ихэд бухимдалтай байгаа аж.
Төгс