НИТХ-ын дарга С.Амарсайхан “Гэрлэх ёслолын ордонг татан буулгана” гэж хэлсэн мэдээлэл сошиалаар цацагдсан. Энэ мэдээллийн талаар НИТХ-ын дарга С.Амарсайхан өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Гэрлэх ёслолын ордныг хувьчлах, татан буулгах тухай асуудал байхгүй, өмнөх жилүүдэд хувьчилна гэхэд би эсэргүүцэж байсан хүмүүсийн нэг. Энэ ордон бол Монголын үе үеийн залуусын гал голомтоо бадраасан түүх, соёлын үнэт өв болсон объект. Гагцхүү үйл ажиллагаатай холбоотой асуудалд нь шүүмжлэлттэй хандсан зүйл бий. Орон нутгийн өмчит газруудын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр үүрэг өгсөн, ноогдол ашгийг нь 100 хувь татан авах шийдвэрийг НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас гаргасантай холбоотой надруу хандаж байгаа зохион байгуулалттай гүтгэлэг” гэв.