2019-2020 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Чех Улс (БНЧУ)-ын Засгийн газрын Монгол Улсад зориулсан Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Суралцуулахаар санал болгож буй мэргэжлийн чиглэл:
Эдийн засаг
Хөдөө аж ахуй
Мэдээлэл зүй буюу информатик
Байгаль орчин
Эрчим хүч
Тэтгэлгийн өргөдлийг зөвхөн он-лайнаар илгээнэ. Засгийн газрын тэтгэлэгт өргөдөл гаргагчдын бүртгэлийг http://registr.dzs.cz/registr.nsf цахим хаягаар 2018 оны есдүгээр сарын 30 хүртэл хийнэ. Бүхий л техникийн хүндрэлийг registr@dzs.cz хаягаар холбогдож шийдвэрлэх юм байна.
Тэтгэлэг олгоход тавигдах шаардлага ба нөхцөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, спортын яамны цахим хуудаснаас харна уу. Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар нь хөгжиж буй орны иргэдийг БНЧУ-ын дээд боловсролын байгууллагуудад суралцахад нь дэмжлэг үзүүлэх үүднээс гадаадын хөгжлийн туслалцааныхаа хүрээнд тэтгэлэг олгодог.