БЗД-ийн 23-р хороонд төрсөн хүүхэд нь эхийнхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 29-ны өдрийн 22 цагийн үед БЗД-ийн 23-р хороо Сургуулийн .. тоотод хүн нас барсан байна гэсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн яаралтай хэргийн газарт очиход 81 настай эм “Ц” гэгч гадны нөлөөтэй нас барсан байсан аж. Цагдаагийн алба хаагчид хэргийг шалгахад талийгаачийн төрсөн хүү болох СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ эрэгтэй 51 настай “Э” гэгч нь эхийнхээ толгойг төмрөөр цохиж амь насыг нь хохироосон болон урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байгаа юм байна.