Заамар дахь алтны уурхайн гагнуурчин эксковаторын шанаганд дарагдаж амь насаа алдсан хэрэг өчигдөр гарлаа. 60 орчим настай түүнийг гагнуур хийгээд сууж байх үед нь эксковаторын шанага дээрээс нь унасан байна. Ослын шалтгааныг тодруулахаар аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгаж байна.
Мөн Хэрлэн голыг морьтой гаталж байгаад осолдсон харамсалтай явдал болжээ. Тодруулбал, Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат 51 настай М Жаргалант багийн “Чулуутын гарам” гэдэг газар энэ сарын 28-ны 09:00 цагийн орчимд гол гаталж яваад осолдож, морь нь голын эрэг дээр гарч өөрөө сураггүй болсон байна. Түүнийг сураггүй боллоо гэсэн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагч, орон нутгийн иргэдийн хамт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Улмаар маргааш өдөр нь Байдлаг багийн “Хөтлийн-Өвөр” гэдэг газар “Хэрлэн” голын эргээс М-н цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.