Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл компьютерийн ардаас хуурамч цахим ертөнцөд Засгийн газар, эрх баригчдыг шүүмжилж буй хүмүүсийг лалар хэмээсэн билээ. Тэгвэл тэрбээр \”Өдрийн сонин\”-д өгсөн ярилцлагадаа, \”Монголд 6000 лалар байна. Нэг лалар өдөрт 100-1000 коммент бичдэг юм байна\” гэж хэлжээ. Түүнчлэн \”Хэн болох нь мэдэгдэхгүй нүүрээ нуусан хүмүүсийг би лалар гэж хэлсэн\” гэв. Харин түүний энэ үгийг мушгин гуйвуулж бүх иргэдийг лалар гэсэн юм шиг, компьютерийн араас жинхэнэ нэрээрээ орж иргэдийг лалар гэсэн юм шиг буруу ойлголтыг хэсэг бүлэг хүмүүс нийгэмд тараасан хэмээжээ. Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүл дарга нийт иргэдийг бус 6000 иргэнийг л лалар хэмээжээ. Лалар хэмээх түвд үгийг манай эрдэмтэн мэргэд духан дээрээ ганц нүдтэй амьтан /бурхан ч гэдэг/ хэмээн Монгол хэлнээ орчуулсан байдаг. Харин Хотын даргын хувьд тэрбээр интернэтээр гивлүүр хийж нүүрээ нуусан хүмүүсийг лалар буюу \”Үзлийн царайтай үхжийсэн бүтэлгүй амьтан. Өөрийнхөө идэвхгүй байдлаас болж бүтэлгүйтсэн амьдралынхаа бурууг эрх баригчдаас нэхдэг\” гэж зүйрлэсэн юм.