Тэд 2012 оны сонгуулиар бие даан нэр дэвшиж, С.Ганбаатартай нэгдэн УИХ-д албан бус бие даагчдын бүлэг байгуулан өнгөрөгч хугацаанд ажилласан билээ. Тэгвэл тэд ирэх сонгуульд угшлаа сэргээж, МАН-аас нэр дэвшихээр болсон байна. Тиймээс ч МАН-ыг МАХН-тай эвсэх үйл явцад гар бие оролцож, зарим нэгний нүдийг бүлтийлгэсэн байх юм. Улс төр гэгч үнэхээр сонирхолтой юм. Өчигдөрхөн идэвхтэй шүүмжлэгч байж, нэг нүдээрээ ч харахгүй хэмээн \”хялааж\” байсан нэгэн өнөөдөр \”нэг хөнжил\”-д ороод л явж байх нь хэвийн үзэгдэл мэт.
Ц.Даваасүрэн тойрогтоо буюу Хөвсгөлд нэр дэвшихийн тулд МАН-тай \”багагүй\” тохироо хийсэн байж таарах нь. Х.Болорчулуун ч тэр Дорнодыг зорихын тулд МАК-ын хунтайжыг хэр хэмжээндээ л ятгасан биз. Тиймээс л тэднийг МАН-ын бага хурлын гишүүнээр сонгохоор \”нууцхан шивнээ\”-үүд МАН дотор аялж яваа дуулдав. Бие даагчид гэж тохироо л бүрдвэл хэзээ ч үзэл бодлоосоо ухарч, хэний ч \”өвөрт шургаж\” мэдэхээр \”барьцгүй\” хүмүүс байх юм даа. Өрөвдөлтэй.
Шар хүү