Монголд нам бол \”овоглох” хэмжээний нэртэй зүйл. Ааваар нь, удам судраар нь бус нөгөө намын нэрээр нь нэрлэдэг болж. Намын нөлөө энэ гэлтэй. Ажил хэргийнхээ хүрээнд намын нөлөө хог ачихаас эхлүүлээд, хүүхдэд тариа тарих, нийгмийн эмзэг давхаргад хүрэхэд хүртэл нөлөөтэй. Гэхдээ та нам сайн ажилладаг гэж \”эндүүрэхээс” илүү бүх зүйл намын нөлөөгөөр хийгддэг гэдгийг ойлгоорой.
Та намын бага ч болов \”хэлтэрхий” бол танайд төрийн дэмжлэг, өрхийн элдэв мөнгө, хүүхдийн төлбөрийн хөнгөлөлт, нүүрс, хоолны тасалбар зэрэг янз бүрийн санаанд багтамгүй тэтгэмж очно. Тиймээс та аль нам төр барьж байна тэр намын гишүүн болоод явах хэрэгтэй. Дээрээ намаас нам солин гүйж болж байхад доороо энгийн иргэд бол хангалттай болох биз. Мөн та дагасан намынхаа өгдөг хангамж, халамж бүрийг алдалгүй авахын тулд маш сайн \”жүжигчин” байх ёстой.
Ирэх сонгуулиар хэн нь гарах магадлалтай байна түүнийг соргогоор мэдэрч ойр ойрхон орж гарч үзэгдэх хэрэгтэй. \”Хүн байгаа цагт хийх ажил байдаг” гэдэг үг бий. Аандаа танд нэг ажил даалгаад та намын шинэхэн гишүүн болчихно. Хаана ашиг харагдана тэнд та \”гүйж” өөрийн амьдрал ахуйгаа бодох нь чухал. Тиймээс дөрвөн жилийн давтамжтай намын нэрийг сольсон ажил хийж амьдралаа \”өөд” тат.
Ингэвэл ядаж л таныг тэр намын гэж \”зоож” овоглохгүй өөрийн чинь зөв овгоор дуудна шүү дээ. Ард түмэн мартамхай байдаг юм. \”Одоо нам дагавал ам тосддог болсон үе”. Тиймээс та энэ сонгуулиас эхлээд аль нь мөнгөтэй, аль нь сонгуульд ялалт байгуулах магадлалтайг нь анзаарч байгаад намын штабд байрлан ажиллаж улс төрийнхөө карерийг эхэл. \”Нам дагавал ам тосдоноо” гэж.
Б.Саран