Харанхуйн эрхшээлээс галыг олж буй тэр мэдрэмжийг орчин цагт авчирч өнөөгийн бидний зүрх сэтгэлд буулгах \”Хөмөргөн гурвалжин” этно-модерн бүжгэн жүжгийг Соёл урлагийн их сургуулийн эрдэмтэн зохиолч С.Дуламын судалгаанд тулгуурлан бүжиг дэглээч Д.Энхгэрэл найруулан тавьж байна.
10000-5000 жилийн өмнөх хадны зургаас сэдэвлэгдсэн, орчин үеийн цоо шинэ энэхүү бүжгэн жүжиг нь Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа 2016 оны 4 дүгээр сарын 25-ны 19 цагт ганцхан удаа тоглогдоно.
Орчин үеийн урлаг сонирхдог, урлагт элэгтэй та бүхнийг энэхүү бүжгэн жүжгийн үдшийг бидэнтэй хамт өнгөрүүлэхийг урьж байна.
Энэ нь Монголын бүжгийн урлагийн сургалт-судалгаа-уран бүтээлийн хөгжилд томоохон дэмжлэг болох юм.