Согтуу хүн жорлонд унасан тухай дуудлага Орхон аймгийн Онгой байдлын газарт иржээ. Тодруулбал, өчигдөр тус аймгийн Баян-Өндөр сумын Наран багт нүхэн жорлонд согтуу хүн унасан гэх мэдээлэл 19:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 7 минутын дотор очиж, 7 минут ажиллаж, Улаанбаатар хотын харьяат 54 настай Н /эрэгтэй/-г гаргаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.