Шатахуун түгээх станц дээрэмдсэн дахин нэг хэрэг гарлаа. Энэ удаад Дорнод аймгийн Чойбалсан хотод энэ сарын 16-17-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдэгджээ. Зэвсэглэсэн этгээдүүд \”Жаст-Ойл\” компанийн ШТС-ыг дээрэмдэж, шатахуун түгээгчийг хүлж орхиод, гурван сая гаруй төгрөг авч зугтсан байна. Гэрчийн хэлж байгаагаар 18-20 орчим насны гурван залуу байсан гэнэ. Тэднийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Амар