Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн Барабанки хотод зургаан хуруутай хүүгээ эцэг эх нь гэртээ түгжих болжээ. Хүүгийн аминд халтай болсноос хүүг хичээлд нь явуулахгүй гэртээ цоожтой үлдээх болсон шалтгаан нь орон нутгийн шашныхны золиос болохоос хамгаалж байгаа талаар ANI News-ээс иш татан Korrespondent мэдээлэлж байна.
Төрөлхийн генеткийн гажигтай төрсөн хүүг орон нутгийн тарнийн багш нар ихээхэн хэмжээний эд баялаг өгч хүүг авч бурханд тахил өргөнө гэжээ.
Иймээс хүүгийн төрөл төрөгсөд хүүгээ цоожтой орхин цагдаад хандсан байна. Цагдаагийн офицер Умашанкар Сингх хүүхдийн сургалтанд зарцуулсан мөнгийг нөхөн төлөх бөгөөд хүүхдийг боловсролгүй байхыг зөвшөөрөхгүй, хэргийг шударга мөрдөж шийдвэрлэнэ гэжээ.
Ц.Пүрэвдорж