Өчигдөр ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлөх
асуудлыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх байсан ч Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг /Ховд, Увс, Баян-Өлгий/ баруун
бүсийн аймгуудад томилолтоор ажиллаж буй учраас түүнийг эзгүйд энэ асуудлыг
хэлэлцэх нь буруу. Д.Дорлигжав
сайд ямар үндэслэлээр Р.Чингисийг чөлөөлөх гээд зүтгээд байгаагаа Ерөнхий
сайдад өөрөө тайлбарлах ёстой” хэмээв.
Түүнчлэн түүнд хүч нэмж Монголын
Улсын сайд М.Энхсайхан ЦЕГ-ын даргын асуудлыг Ерөнхий сайдыг байхад шийдэх нь
зөв хэмээжээ. Ийнхүү ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлөх
асуудал хойшиллоо. Хууль зүйн сайд Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан
тушаалаас нь чөлөөлөх саналыг Ерөнхий сайдад биечлэн танилцуулсан агаад хэлэлцсэн бол Р.Чингисийг чөлөөлөх асуудал дэмжигдэж болзошгүй байв.
Учир нь, эдийн засаг хямарсантай адил цагдаагийн байгууллага
хүртэл хямарч, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гурав дахь даргынхаа нүүрийг
үзэж байгаа юм. Харин Р.Чингис унавал дөрвөн жилийн хугацаанд дөрөв дэх
даргынхаа нүүрийг үзэж, 1 жилд 1 даргын нүүр үзсэн анхны байгууллага болох юм.
Төгс