Цагдаагийн байгууллагаас бусдын фэйсбүүкийг хакердаж найз нөхдөөс нь мөнгө залилж авдаг байсан 30 гаруй сэжигтнийг илрүүлэн саатуулжээ.
Тэд хүний хаяг руу нэвтэрч ороод өөрийн дансаа өгөөд мөнгө залилдаг байснаа хүлээн зөвшөөрчээ. Тэдний дунд насанд хүрээгүй хүүхэд ч байгаа аж. Олны танилууд болон жирийн иргэд гээд олон иргэн фэйсбүүкээ хакердуулсан байгаа юм. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд бусдад учруулсан хохирлын хэмжээг тогтоогоогүй байна.