Төмөр замын салбарынхан ойр ойрхон ямар дайрлага нь дайрав гэлтэй ихэд барцадтай байгаа билээ. Улаанбаатар-Дархан, Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан галт тэргүүд замаасаа гарч осолдсон хэрэг саяхан гарсан. Сэлэнгээс Улаанбаатар орох чиглэлийн галт тэргэнд хүн дайруулж амиа алдсан гээд, цаашлах юм бол төмөр замынхны удирдлагууд нь асуудалд орж, бүр томруулбал ЗТЯ-ны удирдлагууд нэгнээ хөнөөсөн гээд энэ салбарт тохиолдож байгаа бүтэлгүйтэл, хариуцлагагүй үйлдлүүд шил даран сонсогдох болсон.
Харин энэ барцадыг бурхан шашнаар арилгах гэсэн бололтой нэгэн зураг цахим орчинд цацагдаж, тэр нь бас л олны доог тохуу болж, шүүмжлэл хүртээд эхэллээ.
Төмөр замчид маань бурхны газарт очиж ном хуруулж байгаа юм бол ядаж алгаа хавсардаггүй юм аа гэхэд, утсаа маажилгүй хэсэгхэн хугацаанд тэвчээд сууж болоогүй юм байх даа. Шашин шүтэх, эс шүтэх нь хувь хүний эрх гээд хуулинд хүртэл заасан байтал эс шүтэгчид юм бол энд заавал ирж элдэв зургийн бас нэг хэсгийн эздээр тодрох шаардлагагүй л байсан юм. Барцад арилах биш банга хүртэхээр болох шив.
Цахим орчин хөгжсөн энэ үед хүн бүр хийж байгаа үйлдэлдээ хянамгай хандахгүй бол энэ мэтээр элдвээр хэлүүлэх нь энүүхэнд болоод байна шүү.