Өнөөгийн байдлаар Өвөр Монголын \”Банк санхүүгээр ядуурлыг бууруулж ард түмнийг чинээлэг болгох төсөл\” 57 ядуу хошуу шянийг хамарч, нийт 15 тэрбум 460 сая юаний зээл олгож, ядуу амьдралтай 300 мянга орчим малчин тариачин өрх, ядуурлыг арилгах 118 тэргүүний аж ахуйн нэгжид ашиг хүртээж, ядуу бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжил, ядуус чинээлэг болоход чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Энэ сарын 13-нд ӨМӨЗО-ны дэд дарга Ван Юймин холбогдох ажлын хурал дээр хэлэхдээ: – 2017 он гэхэд Өвөр Монголын туйлын ядуу байдлыг үндсэндээ арилгаж, ӨЗО-ны 26 ядуу хошуу шянийг чинээлэг болгоно. 2020 гэхэд хөдөө тосгоны ядуусыг тогтвортойгоор чинээлэг болгож, үндэсний зэрэглэлийн 31 хошуу шянийг чинээлэг болгоно гэжээ.
Мөн \”Арван гуравдугаар таван жил\”-ийн хугацаанд Өвөр Монгол банк санхүүгээр ядуурлыг бууруулахад 80 тэрбум гаруй юаний зээл олгож, хөдөлмөрлөх чадавх, зээл авах сонирхолтой ядуу өрх бүр 30-50 мянган юаний зээл авах боломжтой юм гэжээ.
Эх сурвалжид тэмдэглэснээр, энэ онд Өвөр Монгол ядуурлыг бууруулах зээл олгох байдлаа нэмэгдүүлж, шинээр 10 тэрбум гаруй юаний зээл олгож, 210 мянган ядуусыг чинээлэг болгож, ӨЗО-ны 12 ядуу шянийг ядуурлаас ангижруулах юм байна.