Тайландын Паттайяа хотод аялж байсан орос эр гудамжны мухлагаас 10 ширхэг тахианы махан шорлог хулгайлан найзын хамт далайн ус руу орж зугтсан хэрэг гарчээ. Энэ талаар тус улсын Coconuts сонинд мэдээлсэн байна. Шорлог зарж байсан худалдагч Житлады Камкаюгийн хэлснээр орос эр түүний өөр хүмүүст өгөхөөр зэхэж байсан 10 ширхэг шорлогийг хулгайлан өглөөний 4 цагийн орчим Балихай арлын хавьд орших тэнгисийн ус руу үсрэн орсон байна.
Түүнийг далай руу орж байх үед нэгэн хүн санаа нь зовон туслахаар түүн рүү гүйж очиход тэрээр түүний найз тэнгисийн дунд байгаа хэмээн хашгирчээ. Энэ үйл явдлын дараа шуугиан дэгдээгчийг цагдаагийнхан баривчилж, түүнээс хар тамхины шинжилгээ авсан боловч тэрээр хар тамхи хэрэглээгүй болох нь тогтоогдсон байна. Мөн тухайн үед шорлогны худалдачин “ Бидэнд заримдаа галзуурч бачуурах үе хааяа тохиолддог” хэмээн хэлжээ.