Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Ерөнхийлөгч В.Путин 16 орны Бүрэн эрхт элчин сайд нарыг уламжлал ёсоор Большой Кремлёвский ордны Александровский танхимд хүлээн авсан байна.
Ерөнхийлөгч В.Путин 16 орны Бүрэн эрхт Элчин сайд нарт хандан мэндчилэхдээ манай Элчин сайд Б.Дэлгэрмааг онцлон халуун яриа өрнүүлсэн байна. 16 орны Элчин сайдууд ихэвчлэн эрэгтэйчүүд байсны зэрэгцээ хоёрхон эмэгтэй Элчин сайд байсны нэг нь Монгол Улсын дипломат төлөөлөгч байжээ. Тэр ч утгаар В.Путин Б.Дэлгэрмаад амжилт хүсч, улмаар хоёр орны түншийн харилцааг энэ үеэр онцолсон байна.
Тэрбээр \”Орос Улс нь Монгол Улстай эрт дээр үеэс сайн хөршийн найрсаг харилцаатай билээ.Өнгөрсөн жилээс мөрдөж ирсэн дунд хугацааны стратегийн түншлэл хөтөлбөрийн хэрэгжилт нь манай хоёр орны цаашдын түншлэлийг өргөжүүлэхэд түлхэц болно.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой эхлүүлсэн яриаг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр зургадугаар сард Ташкент-д үргэлжлүүлнэ. Орос-Монгол-Хятадын гурван талт уулзалтыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин