Хонгконгийн шуугиант сэтгүүлч Алан Ли өнөөгийн хятад хүүхнүүдийн байдлын тухай нийтлэл бичээд эцэст нь олон нийтийн шахалтаар мэдээгээ устгажээ. Тэрээр EJ Insight гэдэг сайтад \”Хүүхнүүдээ бодит амьдралтай эвлэр эсвэл ганцаараа хорвоог туул” гэсэн нийтлэл бичиж 30 наснаасаа өмнө амжиж нөхөрт гараагүй хүүхнүүдийг ямар аймшигт хувь тавилан хүлээж байгааг илэн далангүй бичжээ. Хүйсийн зохистой харьцаа алдагдаж хэдийгээр эрчүүд нь олонхи болсон ч Хятадад 30 хүртлээ нөхөрт гараагүй эмэгтэйг амьдралын том цохилт ялгаварлал хүлээж байдаг гэнэ. Хэрвээ энэ насны заагаас өмнө л гэрлээгүй бол ахин гэрлэх нөхөрт гарах боломж бараг тэг хувьтай тэнцдэг аж. Аланы бичсэнээр 30 наснаасаа өмнө нөхөрт гарахгүй бол хэн ч тэр эмэгтэйг тоодоггүй гэнэ. Гэрлээгүй хөгшин хүүхнийг олон нийт ад үздэг мөртлөө 40 гараад хүнтэй суусан эмэгтэйд бүр ч таагүй ханддаг аж.
эх сурвалж: NUUTS.mn