Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны 8 дугаар сарын эцэст 32.4 мянга болж, 23.1 (71.1%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9.3 (28.9%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 2.2 (8.8%) мянган хүнээр буурч, өмнөх сараас 0.5 (2.4%) мянган хүнээр өсөж, 23.1 мянга болсны 12.2 (52.9%) мянга нь эмэгтэйчүүд байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 9.1 (39.5%) мянга нь Улаанбаатарт, 4.3 (18.5%) мянга нь Хангайн бүсэд, 4.0 (17.1%) мянга нь Баруун бүсэд, 3.5 (15.2%) мянга нь Төвийн бүсэд, 2.2 (9.7%) мянга нь Зүүн бүсэд ногдож байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 447 (1.9%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 205 (45.9%) нь эмэгтэйчүүд байна.
Зураг 1. Нийт болон хөгжлийн бэрхшээлтэй бүртгэлтэй ажилгүй иргэд, бүсээр, дүнд эзлэх хувиар, 2018 оны 8 дугаар сарын эцэст
[visualizer id=”67846″]
[visualizer id=”67860″]
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2018 оны эхний 8 сард ажилгүй 55.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 12.6 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 45.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.
Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 4.8 (9.4%) мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 2.3 (22.6%) мянган хүнээр өсөж, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 4.3 (8.6%) мянган хүнээр буурсан байна.
Зураг 2. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн, ажилд зуучлагдан орсон иргэд,
сараар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал (2018 оны эхний 8 сарын байдлаар)
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн иргэдийг ажил хайж буй шалтгаанаар нь авч үзвэл, 2018 оны 8 дугаар сарын эцэст хамгийн их буюу 55.0 хувийг ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд, хамгийн бага буюу 0.04 хувийг хөдөлмөрийн насанд хүрч асрамжийн газраас гарсан иргэд эзэлж байна.
Зураг 3. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд, ажил хайж буй шалтгаанаар, дүнд эзлэх хувиар, 2018 оны 8 дугаар сарын байдлаар
2018 оны 8 дугаар сарын эцэст бүртгэлтэй ажилгүй иргэдийн 48.4 хувийг бүрэн дунд, 29.3 хувийг дипломын болон бакалаврын дээд, 7.2 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.8 хувийг суурь, 4.9 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.1 хувийг бага, 1.2 хувийг боловсролгүй, 1.1 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байна.
Зураг 4. Бүртгэлтэй ажилгүй иргэд, боловсролын түвшнээр, дүнд эзлэх хувиар, 2018 оны 8 дугаар сарын эцэст
Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Ховд, Говь-Алтай, Архангай, Сэлэнгэ, Төв, Дорноговь, Сүхбаатар, Орхон, Говьсүмбэр, Өвөрхангай аймгуудад улсын дунджаас 1.3-22.2 пунктээр илүү байна.
Эх сурвалж: Монгол Улсын Үндэсний статистикийн хороо