ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Владивосток хотноо болсон Дорнын Эдийн Засгийн Чуулганы үеэр хоёр улсын хооронд удтал яригдаж байгаа энхийн гэрээ байгуулах саналыг Японы ерөнхий сайд Шинзо Абэд тавьжээ. В.Путин чуулганы үеэр Шинзо Абэд хандаж үг хэлэх үеэдээ “Надад нэг ийм бодол орж ирлээ, энхийн гэрээг одоо биш, энэ оны сүүлээр ямар нэг урьдчилсан нөхцөлгүйгээр байгуулцгаая” хэмээн хэлсэн байна.
Владивосток хотноо болсон Дорнын Эдийн засгийн чуулганы өмнөхөн Ерөнхий сайд Шинзо Абэ Москва Токио хоёр өнөөг хүрэл энхийн гэрээ байгуулаагүй байгаа нь “эрүүл бус үзэгдэл” хэмээн мэдэгдэж байв. Курилын цувраа дөрвөн асуудлаас үүдэн Орос, Япон хоёр улс Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш өнөөг хүртэл энхийн гэрээ байгуулаагүй бөгөөд энэ нь хоёр орны хамтын ажиллагаанд олон арван жилийн турш саад болсоор ирсэн юм. Өнгөрсөн даваа гарагт ОХУ, Японы тэргүүнүүд уулзсан боловч энхийн гэрээний асуудлаар ямар нэг шийдвэрт хүрээгүй байна.