Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 15-р тогтоолоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт оршуулга хийхийг зөвшөөрсөн оршуулгын газрын жагсаалт, байршил, хэмжээг баталжээ.
Үүнд:
- Нарангийн энгэрийн оршуулгын газар,
- Нарангийн энгэр дэх Мусалман шашинтны оршуулгын газар,
- Мааньтын буюу Өлзийтийн оршуулгын газар,
- Алтан-Өлгийн оршуулгын газар баруун турууны шарил чандарлах төв,
- Гачууртын шарил чандарлах төв,
- 61-ийн гармын дурсгалын цэцэрлэгт хүрээлэн
зэрэг оршуулгын газруудад оршуулгын үйл ажиллагааг мэргэжлийн компаниуд хэвийн зохион байгуулан ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.