Хүн төрөлхтөний хамгийн их үзэгчтэй спорт бол хөл бөмбөг. Тиймдээ ч дөрвөн жилд ганц удаа болдог дэлхийн шилдэг 32 орны хөлбөмбөгийн багийн тулааныг дэлхий нийтээрээ шимтэн үзэж, хүсэн хүлээдэг билээ. Тэгвэл энэхүү тоог наймаар нэмэгдүүлж, 40 болгох санал тавьсан нь олон хүний анхаарлыг татаж байна.
Дэлхийн хөл бөмбөгийн холбооны дарга, Швед улсын иргэн
Жиованни Инфантино \”Хөл бөмбөгийн ДАШТ-нд тив тивээс шалгарч, эрхээ авсан
нийт 32 орон оролцдог уламжлалтай. Харин би энэхүү тоог наймаар
нэмэгдүүлж 40 болгох саналтай байна. Гэвч өнөөгийн байдлаар 2022 онд
Катар улсад зохион байгуулагдах тэмцээний хуваарь гарсан тул миний санал 2026
оны ДАШТ-ээс л хэрэгжих боломжтой юм\” хэмээн хэлсэн байна.
Хэрвээ энэ санал дэмжигдэн батлагдвал Ази
тивээс дөрөв биш зургаан орон оролцдог болох юм. Энэ нь Азийн тивийн орнууд, тэр дундаа манай оронд боломж олгож байна.
Төгс