Зун, намрын цагт бууцны зах, голын хөвөө, зэлүүд хээр хаана л бол хаана таван салаа, дэлгэмэл ногоон навч ургадаг. Сайтар ажиглавал нэг навч нь таван салаа судсан мөртэй байдаг. Энэ нь 5-8 сард ургаж гүйцэх бөгөөд хатахаас нь өмнө түүж, угаагаад сүүдэрт даавуу уутанд өлгөж хатаана
Хатсан навчийг сайтар нунтаглаж усанд хандартал нь чанаж хөргөөд давхар шүүж шил саванд хийж сэрүүн газар хадгална.
Эмчилгээ: – Ходоодны гастрид, шархлааны үед өдөрт ( удаа хоолны халбагаар хоёр удаа хоол, цайны өмнө (15 минутын өмнө) ууна. Эмчилгээг 14-21 хоног тасралтгүй хийвэл үр дүн нь харагдана.
-Арьсны ил шарх, идээт үрэвслийн үед бэлдмэлийг цэвэр даавуунд шингээж тавьж боогоод 2-3 хонуулахад шар цэвэршин эдгэнэ.