ХҮН ирэх сонгуулиар АН-ыг дэмжиж ажиллана гэх мэдээлэл цацагдаад байгаа. Тэгвэл
энэ мэдээлэлд ХҮН-аас албан ёсны тайлбар өгөв. Тэд ирэх сонгуульд бие даан оролцох ба аль нэг
намыг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв. Мөн сонгуульд оролцох хүсэлтээ аудит болон
СЕХ-нд хүргүүлсэн гэлээ.
Уг мэдээллийг өгөөд удаагүй байхад \”С.Ганбаатарыг ХҮН-аас гарч, АН-д
элсэнэ, улмаар АН-аас Дархан-Уул аймагт нэр дэвшинэ” гэх мэдээлэл гарч эхэллээ.
С.Ганбаатар гишүүний хувьд орон нутагт томилолтой байгаа. Тэгэхээр ирээд албан ёсоор тайлбар хийх болов уу.
Харин эндээс ХҮН бус С.Ганбаатар АН-тай холбогдож, тохироо хийгээд явна уу
гэж хардмаар. Мөн АН-д Дарханд сойх \”хүчтэн” үгүй учраас С.Ганбаатартай
тохиролцоо хийсэн байхыг ч үгүйсгэхгүй юм. Асуудал удахгүй тодорхой болох биз.
А.Аюуш