\”Манай Энхээ дарга амралтын өдрөөр плов хийж өгөөд. Манай Энхээ дарга янзын
амттай хоол хийдэг юм байна. Манай Энхээ даргын гараа гаргаж хийсэн \”тажик плов”.
Манай Энхээ дарга өөрөө зарлиг гаргаж, орчуулуулсан дэлхийн шилдэг бүтээлүүдийн
талаар ярилцаж, маш сонирхолтой лекц уншлаа” гэгчлэнгээр магтан дуулж байгаа
хүн бол МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар юм.
Түүний энэхүү мэдэгдлийн дараа \”Н.Энхбаярыг янзтай сайхан плов хийдэг” юм
байна гэж ойлгохоосоо илүүтэйгээр Ж.Сүхбаатарыг \”янзтай сайхан тал засдаг хүн
байна” л гэх бодол өөрийн эрхгүй төрж байна.
Хэдхэн жилийн өмнө МАН-аас нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болж явсан мөн намын
удирдах албан тушаал хашч байсан нэр хүндтэй улс төрч хүн өнөөдөр өөрийгөө
мартан, өрөөлд \”тал засч” явна. \”Ийм ч хүн байгаагүй юмсан. Албан тушаал хүнийг
хүн биш болгох юм” гээд л нэг ширээнд тохой нийлүүлэн сууж явсан нөхөд нь
халаглаж, толгой сэгсэрч байна. МАН Ж.Сүхбаатарыг тогтоож чадаагүй. Хэрвээ чадсан бол намынхаа төлөө, намын
даргынхаа төлөө, албан тушаалынхаа төлөө юу эсийг хийх чадалтай гэдгээ үлгэр
жишээчээр харуулсаар байна.
Одоо түүний амнаас гарах үг бүр өмнөө \”манай намын дарга” гэдэг язгуур
авдаг болж. Намын дарга даа үнэнчээ, \”хаягдсан” нэгнийг үнэлж өндөр албан
тушаал өгсөнд нь баярладгаа цаг бүр илэрхийлж явах нь зүй ёсны хэрэг л дээ. Гэхдээ
хувь хүний үнэт чанар, ёс зүй, итгэл үнэмшлээ умартан, нэг хүнийг тахин шүтэж
явааг юу гэж ойлгох вэ. Хатуугаар бол \”долоогч\” гэх, зөөлрүүлбэл \”хайр зарлагч\” гэх байх даа. Гэвч залуу хүнд энэ зан шиг хэрэггүй зүйл байхгүй юм даа.
Шар хүү