Нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд \”Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян\”-ыг зохион байгуулж байна. Энэхүү аяныг \”Эрдэнэт үйлдвэр\” ХХК-аас санаачлан, \”Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл\” хариуцан зохион байгуулж байгаа бөгөөд уг аян өнөөдрөөс эхлэн 2016 оны 12-р сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Гол зорилго нь:
Нийгэмд тустай сайн сайхан мэдээлэл түгээх соёлыг хэвшүүлэх, гэгээрүүлэх үйлсэд хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарынхныг идэвхжүүлэх, компанийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх талаар бусад аж ахуйн нэгжүүдэд үлгэр дуурайл үзүүлэх, мэдээллийн урсгал дундаас эх орон, хувь хүн, олон нийтэд хэрэгтэй, тустай мэдээллийг илүү чухалчлан, тийм мэдээлэл түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг илүүтэй хүндэтгэдэг хандлагыг төлөвшүүлэхэд оршиж байгаа юм байна.
Мөн тус аяны хүрээнд:
- Хамгийн сайн телевизийн мэдээ
- Хамгийн сайн сонин, сэтгүүлийн мэдээ
- Хамгийн сайн радиогийн мэдээ
- Хамгийн сайн цахим мэдээ номинациудыг тус тус шалгаруулан \”Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аяны манлайлагч\” цом, өргөмжлөл, редакцид шаардлагатай тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт зэргээр шагнан урамшуулах гэнэ.