АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп оросын Ил-20 онгоцонд тохиолдсон эмгэнэлт явдалд, Сири буруутай гэж хэллээ.
Би тун саяхан болсон явдлыг мэдлээ. Сири ОХУ-ын онгоцыг устгалаа…гэсэн нөхцөл байдлын талаархи мэдээлэл дээр үндэслэн энд Сири буруутай гэж үзэж байна. Энэ бол муу зүйл. Бид ИУ-ын эсрэг сөрөн зогсоохын тулд Сирид маш их ажил хийсэн. Бид үүнийг дуусгахын тулд маш их ойртсон”-гэж Вашингтонд Полшийн ерөнхийлөгч Анджеен Дудойтой хийсэн хэвлэлийн бага хурал дээр Дональд Трамп сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. Трампын хэлсэн үгийг РИА Новости иш татжээ.
Өмнө нь Оросын батлан хамгаалахын Сайд оросын “Ил-20”-ыг Израиль цохилтонд оруулсан гэж мэдэгдсэн.
“Израилийн нисгэгчид оросын онгоцоор халхавчлан түүнийг Сирийн АЭХ –ийн галд өртүүлсэн. Хэдийгээр Ил-20-н гадаргуугийн цацралтын талбайн идэвхжит F-16-аас давуу ч С-200 цогцолборын пуужинд устгагдсан юм”-гэж Оросын батлан хамгаалах яамны албан ёсны тусгай төлөөлөгч хошууч генерал Игорь Конашенков хэллээ.
ОХУ-ын батлан хамгаалах яам, Израилийн тал Сирид цохилт хийхээр бэлтгэж байгаа талаар ОХУ-д урьдчилан сануулаагүйг тэмдэглэсэн. Төлөвлөж байгаа “халуун шугамаар” гүйцэтгэх ажиллагааны талаар, цохилт хийхээс минут хүрэхгүй хугацааны өмнө анхааруулсан бол, оросын онгоцыг аюултай бүсээс гаргаж болох байсан”-гэж Конашенков хэллээ.
Хэдэн цаг өнгөрсний дараа Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Израиль оросын цэргийн албан хаагчидын амь насаа алдсанд хариуцлага хүлээхгүй гэж хэллээ. Путины хэлсэнээр “тохиолдлын нөхцөл байдал” гамшигт хүргэжээ.
Израиль онгоц устгагдсан хариуцлагыг Башир Асадын дэглэмд тохож байна…
Ц.Пүрэвдорж