Улс орон эдийн засгийн хямралтай холбоотой нийслэлийн ЕБС-ийн төгсөгчдийн \”Эрдмийн баяр\”-ыг нийслэл, дүүргийнхээ түүх соёлоос суралцах, төгсөгчдийн суралцах хугацаандаа сурсан мэдсэнээ багш эцэг эх хамт олон найз нөхөд, залгамж үедээ тайлагнаж сурталчлах ажлыг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор цэцэрлэгийн төгсөлтийн баяр нэгдүгээр ангийн үсэглэлийн баярын арга хэмжээг тайлант өдөрлөг, 9,12-р ангийн сурагчдын \”Эрдмийн баяр\”-ыг тайлант өдөрлөг \”Боловсролын баримт бичиг гардуулах ёслол\”-ын арга хэмжээ болгон нэгдсэн байдлаар зохион байгуулах бөгөөд нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх, эцэг эх хүүхдүүдээс хавтгайруулан мөнгө төгрөг хураахгүй, эцэг эхчүүдэд хүндрэл учруулахгүй байх чиглэлийг хүргүүлж байна.