УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг
намаасаа гарч МАН-д элсэх гэж байгаа гэх мэдээлэл гараад
байгаа. Тэд энэ талаар дөнгөж сая Төрийн ордонд тайлбар, мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарах өргөдөл болон
\”Шударга ёс\” эвслээс гарах өргөдлөө бичсэн байгаа бөгөөд өнөөдөр намын даргадаа өгөх гэж байгаа тухай мэдэгдлээ. Мөн тэд МАН-д элсч байгаа гэх мэдээллийг хүлээн зөвшөөрч, үүнийгээ \” сонгуульд ялахын тулд ийм
шийдвэр гаргасан\” гэж тайлбарлав. Хэвлэлийн хурлын дараа МАХН-аас гарах өргөдлөө өгч дараагаар нь МАН-д элсэх
өргөдлөө өгнө гэж мэдэгдлээ.
Тэд намаасаа гарснаар \”Шударга ёс\” эвслийн бүлэг задрах үндэслэл бүрдэж байна. Журамдаа \”бүлэг\” наймаас дээш гишүүнтэй байж бүрддэг. Гэвч хоёр гишүүн бүлгийг орхисноор \”Шударга ёс\” эвслийн бүлгийн гишүүдийн тоо бүлэг байгуулах журамд нийцэхгүй болж байна. Бүлэг задарснаар Засгийн газрын гишүүд ч татагдах магадлал үүсч болзошгүй хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
А.Аюуш