Сонгуулийн Ерөнхий Хороо /СЕХ/-ноос Иргэний Зориг Ногоон Нам /ИЗНН/-ыг сонгуульд оролцуулахгүй гэх шийдвэрийг гаргасан. Энэ асуудлаар тус намын шинэхэн дарга Ц.Ганхуяг тэргүүтэй намын гишүүд, дэмжигчид мэдээлэл хийсэн юм. ИЗНН-ын намын дарга Ц.Ганхуяг энэ үеэр \”Манай намыг сонгуульд оролцуулахгүй болсонтой холбогдуулан бид Сонгуулийн Ерөнхий хороог Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өгөх гэж буйгаа мэдэгдэж байна. Бидэнд алдаагаа засах ямар нэгэн боломж олголгүйгээр сонгуульд оролцох эрхийг маань шууд хаасан нь улс төрийн захиалгат үйлдэл гэж хардахад хүргэж байна” гэсэн юм.
Тус намаас гаргасан мэдэгдэлд, Сонгуулийн Ерөнхий хороо Сонгуулийн тухай хуулийн 121.2 дахь болон 124.3.2 дахь заалтыг тус, тус үндэслэн ИЗНН-ыг сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан тогтоолыг 2016 оны тавдугаар сарын 2-ны өдөр гаргасан атлаа манай намд албан ёсоор тавдугаар сарын 4-ны өдрийн 08 цаг 45 минутад уг шийдвэрээ хүлээлгэн өгсөн нь СЕХ-ны бүртгэхээс татгалзсан шалтгаан нь эрх зүйн хувьд тус намыг 2016 оны УИХ-ын Сонгуульд оролцохоор бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй хэмээн үзэж байна.
Иймд ИЗНН Сонгуулийн тухай хуулийн 111.4.2-т заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар нэхэмжлэл гаргаж, СЕХ-ны шийдвэрийг түдгэлзүүлэхийн төлөө ажиллахаар тогтлоо гэж ИЗНН-аас мэдэгдэж байна” гэсэн юм.
Төгс