ЦЕГ-аас
кибер гэмт хэрэг болон хуурамч виза карт ашиглан бусдад онц их хэмжээний
хохирол учруулсан хэргүүдийг шалгаж байгаа талаар
мэдээллээ.
Тодруулбал, 1997 онд төрсөн Т гэгч нь компьютерын
мэдээллийн сүлжээнд нэвтрэх зориулалт бүхий программ ашиглан 24 мянган хүний
мэдээллийг хулгайлжээ. Мэдээ мэдээлэл,
танилцуулга, онлайн худалдаа, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг веб сайтуудын серверт хууль бусаар нэвтэрч мэдээллийн санг нь хуулан
авсан байжээ.
Тэгвэл 1985 онд төрсөн Х гэгч нь гадаадын иргэдийн
виз картын мэдээллийг хууль бусаар ашиглан гүйлгээ хийж онц их хэмжээний
хохирол учруулжээ. Сэжигтний гэрт нэгжлэг хийхэд 92 ширхэг виза картын
бэлдэц, виза картанд электрон мэдээлэл байршуулах зориулалт бүхий төхөөрөмж зэрэг байсныг хураан авсан байна.
Амар