Өмгөөлөгч
Б.Батбаярын хүсэлтийн дагуу жүжигчин Б.Амарсайханыг Сүхбаатар дүүргийн
Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байсан. Тэгвэл түүнд холбогдох \”хэргийг хэрэгсэхгүй” болгож, дүүргийн прокурорт шилжүүлжээ. Б.Амарсайханы\”Би юу хийчихэв ээ” гэх бичлэг
нь хууль зөрчсөн гэж өмгөөлөгч Б.Батбаяр цагдаад өгсөн юм. Энэ дагуу Амраагаас өчигдөр цагдаагийн байгууллага
мэдүүлэг авсан юм.
Тэрээр
мэдүүлэг өгсний дараа \”Би сая цагдаад тайлбар өглөө. Миний хэлсэн ярьсан юманд
худлаа юм байхгүй шүү дээ. Болж байгаа үйл явдлыг монгол хүний үзэл бодлоо
илэрхийлэх эрхийн дагуу хэлсэн гэдэг тайлбар өгсөн. Би олон удаа сонгуулийн
рекламанд оролцож байсан.Гэхдээ анх удаа цагдаад дуудагдаж үзлээ” гэж
хэвлэлийнхэн мэдэгдсэн билээ.