Улсын математикийн 52
дугаар олимпиад Архангай аймагт эхэллээ. Энэ жилийн математикийн олимпиадыг
Архангай аймаг нутагтаа зохион байгуулах эрхийг авсан. Ингэснээр 34 жилийн
дараа Архангай аймгийн уугуул, МУИС-ийн математикийн тэмхимийн эрхлэгч доктор,
проффессор В.Адьяасүрэнгийн нэрэмжит болгон зохион байгуулж байгаа нь энэ аж.
Олимпиадад 21 аймаг
Нийслэлийн 9 дүүргийн 237 математикч багш, сурагчид оролцож байна. Мөн ШУТИС,
МУБИС, МУИС зэрэг улсын их дээд сургуулиудын захирлууд зочноор оролцож байгаа
юм.
Олимпиадын нээлт өнөөдөр
Цэцэрлэг хотын төв талбайд ёслол төгөлдөр болж өнгөрлөлөө. Нээлтийн үеэр шилдэг
багш нарыгЕрөнхийлөгчийн
зарлигаар Алтангадас одон/5/,
Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг/4/,
Жуух бичиг/5/-ээр шагнаж,В.Адъяасүрэн багшийг\”аймгийн хүндэт иргэн”-ээр
өргөмжиллөө.
\”Хөдөлмөрийн гавьяаны
улаан тугийн одон”-гоо гардаж аваад нэг хонож буйАрхангай аймаг 34 жилийн дараа
аймагтаа\”математикийн
олимпиад”-ыгзохион байгуулж
байгаа нь иргэд,хөдөлмөрчид
болон багш,сурагчдыг давхар,давхар баярлуулсан үйл явдал боллоо.
Олимпиад энэ сарын 5-8-ны хоорондболж,шилдгүүдээ тодруулах юм байна.
Архангай аймгаас
сурвалжилсан сэтгүүлч Б.Нарангэрэл