Ой 8 сартай бяцхан үрээ өвлийн хүйтнээр
хүйтэн орцонд хаяж явж, улмаар үхэлд хүргэсэн баяцхан охины ээж Б.Долгорсүрэн болон түүний хамсаатан Б.Чанцалдулам нарт холбогдох эрүүгийн хэргийг
энэ сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ.
Шүүх хуралдаанаар Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нар нь бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 21-22-нд
шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 хороо 10 дугаар байрны 7 орцны 2 давхарт Б.Долгорсүрэнгийн төрүүлсэн 1 нас 8 сартай
Долгорсүрэнгийн Намуунааг хаясны улмаас хүүхдийн амь нас хохирсон хэргийг хэлэлцээд
шүүгдэгч Б.Долгорсүрэнг
төрүүлсэн хүүхдээ хаясны улмаас хүүхдийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн
гэм буруутайд, шүүгдэгч Б.Чанцалдуламыг Б.Долгорсүрэнг төрүүлсэн хүүхдээ хаясан
гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсоны улмаас хүүхдийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм
буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн
34.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь
хэсэгт зааснаар Б.Долгорсүрэнд 5 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид
эдлүүлж, Б.Чанцалдуламыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн
34.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь
хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн
дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хэргийн эргэн
сануулахад, ой 8 сартай бяцхан охиныг хүйтэн орцонд хаяж явсны улмаас хоёр
уушиг нь битүү хатгаатай болж улмаар Эх Нялхсын эрчимт эмчилгээний тасагт
хүргэгдсэн ч биеийн байдал нь хэт хүндэрсэн дээрээс нь аминдэмийн гүн дутагдалд
орсон, эхийгээ санаж бэтгэрсэн зэрэг шалтгаанаас болж нас барсан юм.