Монгол Улс амиа хорлосон хүнд эх орноосоо урвасан хэмээн \”нутаглах\” газар ч олгодоггүй орон билээ. Гэсэн хэдий сүүлийн үед амиа хорлох болон амиа хорлохыг завдах үзэгдэл ихэсч байгаа нь нууц биш юм. Албаныхан энэ талаархи мэдээллийг ихэд нууцалдаг ч амиа хорлолт улсын хэмжээнд хоёр өдөрт 1, заримдаа өдөрт 1 гардаг байна. Амиа хорлолтын талаарх янз бүрийн судалгаа болон янз бүрийн хүний хэлснээр жилд 150-300 гаруй хүн амиа хорлож нас бардаг байна. Ялангуяа баяр, ёслолын өмнө амиа хорлолт ихэсдгийг албаныхан хэлдэг. Өнгөрсөн хугацаанд амиа хорлогчдын ихэнх эрчүүд байсан бол сүүлийн үед эмэгтэйчүүдийн амиа хорлох үйлдэл хийх нь ихэсч байна. Судлаачдын хэлснээр, амиа хорлолтын гол шалтгаан нь баян хоосны ялгаа хэт их бий болсонтой холбоотой аж.
Тэгвэл ямартай ч, Нийслэлийн Онцгой байдлын газраас сүүлийн үед согтууран мансуурахаас болж өндөр байшингаас үсрэх гэж оролдсон тохиолдол гарч байгааг анхааруулж байна.
Ганцхан өдөр нийслэл хотод амиа хорлохыг завдсан үйлдэл хоёр удаа гарч, азаар аврагчид шуурхай очиж, үсрэх гэж оролдсон эмэгтэйчүүдийн амь насыг аварчээ. Тухайлбал, Нийслэлийн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, \”Жаст-Ойл” ХХК-ийн ШТС-ийн урд талын гүүрэн дээрээс 24 настай, согтуу эмэгтэй үсрэх гэж байна гэсэн дуудлагаар Аврах ангийн албан хаагчид шуурхай очиж аварч, уг эмэгтэйг эрүүлжүүлэхээр цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Мөн тус дүүргийн \”Голден парк” хотхоны 101 дүгээр байрны 16 давхраас 27 настай эмэгтэй бас л үсрэхийг оролдсоныг аварч чаджээ. Эдгээр хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Нинж