• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 7 сарын 22
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Байртай холбоотой хэргээр 3613 иргэнд 204 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Баяр наадмуудыг орон даяар 8-р сарын 1-нээс зогсооно

    Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр

    ЦЕГ: Т.Харриер машинд явсан иргэдээс жолоочид нөлөөлснөөс урсгал сөрж, жолоодлого алдсан гэх урьдчилсан нөхцөл тогтоогдсон

    Хүүхдийн зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна

    Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна

    ЭМГЭНЭЛ

    С.Амарсайхан: Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын цалинг үе шаттайгаар 50 хувь, онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгон нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана

  • Улс төр
    Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа

    Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    “COP17”-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд зохицуулна

    У.Хүрэлсүх: Морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шиг өөдөө байг

    Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан 21 баримт бичиг

    Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

    Энэ жилийн наадмын хүндэт зочид БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас хөдөллөө

    Анхны орон сууцаа авсан иргэдийг татвараас чөлөөлж, борлуулахад нь оногдуулж байсан 2 хувийн татварыг тэглэлээ

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

  • Дэлхий дахинд
    Никарагуа улсын ерөнхийлөгч Даниэл Ортега тус улсад дахин ямар ч сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ

    АНУ: Хэт халалтаас болж 250 жилийн ойн парад цуцлагджээ

    Даун синдромтой, гадуурхагдсан охиныг Ерөнхийлөгч сургуульд нь хүргэжээ

    Нуранги дор найм хоносон эрийг олж, эсэн мэнд гаргав

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Афганистаны төрийн албан хаагчид ухаалаг утас ашиглахгүй

    Франц даяар агаарын хэт халалтын улмаас хэдхэн өдрийн дотор 40 хүн усанд живж, амиа алджээ

    Израил Газын зурваст геноцид үйлдэж байгааг НҮБ хүлээн зөвшөөрөв

    Шатахууны хомсдолын улмаас Крымийн захиргаа хүүхдийн зуслангуудаа энэ зун хаахаар болжээ

  • Эрүүл мэнд

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

    Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

    Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг анхааруулж байна

    Хүүхэддээ дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

    Дархан аварга Н.Батсуурь наадмаар 3 өдөр барилдахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлжээ

    Дэлхийн аваргаас хасагдсан Урагвайн шигшээ багийнхан нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байна

    БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо албан тушаалаасаа огцорлоо

    “Эр хүн өвдөх ёсгүй” гэсэн хэвшмэл ойлголт эрүүл мэндээ үл хайхрах, асуудлаа нуух шалтгаан болдог

    Д.Амарбаясгалан: “Бортээг”-ийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ

    А.Н.Евсиков: Сталины хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү

    Эрийн гурван наадам уу, гурван эрийн наадам уу…

    Ч.Лодойсамбуу: Хотын дарга “та нартаа зуслан барьж өгнө” гээд талбай дээр тэнэгтээд зогсож байна. Хэн төрөөс зуслан нэхсэн юм

No Result
View All Result

М.Чинболд: Хаалгаа хаасан хүн хөгждөггүй шүү дээ

by
2016-05-06 10:06
in Үндэстэн
0
SHARETWEET

\"\"

Өнөөдөр бид та бүхэндээ нэгэн залуухан удирдагчийг уулзуулж байна. Тэр бол нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд.

-Өдөр болгон шинэ шинэ үйл явдлууд ундарч байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдыг зочноороо урих гэсээр байтал огцруулах боллоо гэдэг мэдээ цацагдчихлаа. Та уучлаарай, эхлээд энэ асуудлыг асуухгүй бол болохгүй нь.

-За, яахав. \”Open door” сонины зочноор уригдчихаад, тэр бүр нэг их ярилцлага өгөөд байдаггүй болохоор нэг сайхан ярья даа гээд баяртай байсан юм. Энэ сайхан ярилцлагыг жаахан таагүй сэдвээр эхэлж байгаа нь тиймхэн л байна.

-Танаас ахин уучлал хүсч байна. Дөнгөж өчигдрийн үйл явдал болохоор ингэж таарлаа.

-Манай нийслэл 152 хороотой юм. Манай 22 дугаар хороо ажлаараа сүүлийн гурван жил итгэл төгс 152 дугаар байранд орсон л доо.

-Та битгий инээд хүргээд бай л даа. Сүүлийн байранд гэж бас хэлж болно шүү дээ.

-Инээдэм биш л дээ. Тэгвэл би залруулъя, сүүлийн байранд орсон. Ядаж 151 дүгээрт байвал бас яахав. 152-т гурван жил дараалан орох чинь бас хэцүү биз дээ. Нөгөө нэг хороо нь болохоор ерөөсөө багаар ажилладаггүй. Гэр хорооллын дахин төлөвлөлт ч юм уу, янз бүрийн төвшний ажлуудыг явуулахгүй гэдэг. Э.Бат-Үүл юу юм. М.Чинболд юу юм, эдний хийдэг юм гэж юу юм. Ардчилсан намынхан юу юм гээд хөдөлдөггүй. Иргэдийг турхирдаг, ИТХ-тайгаа учраа олохгүй, ажил явуулахгүй. Ийм байдалтай байхад би ажлаа явуулахын тулд солихоос өөр арга байхгүй. Та бол намайг мэднэ. Би тэвчээртэй хүн, бас ч гэж тулхтай хүмүүжсэн. Улс төр болчих байх гэж бодоод, том зургаа хараад учраа олоод, хамтраад ажиллачих гэж их хичээсэн. Их хүлээсэн, харсан. Болдоггүй юм болдоггүй л юм байна. Тэгээд арга буюу ажлаа бодоод шийдвэр гаргасан.

-Тэр хорооны дарга нар нь МАН-ын хүмүүс юм уу?

\"bb299a2e4cb47232great\"

-МАН, МАХН-ын хүмүүс л дээ. Миний хувьд бол бас намын байгууллагад дөрөв таван жил ажилласан. Намд ажиллаж байсан хүн ч айхтар улстөржөөд байх дургүй хүн шүү дээ. Өнгөрсөн хугацаанд үнэхээр тэвчээр гаргасан. Ая эвийг нь олох гэж ажилласан. Амандаа балгасан усыг пал хийтэл пийшин дээр цацчихмаар үе зөндөө байсан. Би тэгээгүй, залгиад л яваад байсан. Улсын ажлыг явуулмаар байна шүү дээ. Тэгээд яахав шийдвэр гаргалаа. Хариуд нь намайг огцруулах асуудал тавилаа. Ер нь бол сонгууль дөхсөний шинж биз дээ.

-Огцруулахдаа процессоо яаж явуулж байх юм?

-Иргэдийн хуралд МАН олонх байдаг юм. Олонхоороо шийдээд, огцруулна гэдэг шийдвэр гаргасан.

-Дээд шатны удирдлага хүлээж авахгүй бол хүчингүй биз дээ?

-Хүлээж авахгүй бол нэг жилийн дотор ахиж Засаг даргыг огцруулах асуудлыг оруулдаггүй. Нийслэлийн Засаг дарга надад \”Ажлаа сайн хий. Ажил явуулахгүй байгаа улсуудтай хариуцлага тооцсоны хариуд сөрөг хүчин улстөржсөн шийдвэр гаргаж байна” гэж хэлсэн.

-Уучлаарай, та. Би нэлээн гайгүй төвшний мэдээлэлтэй байдаг. Энэ асуудал дээр танай намын зарим нөхөд багагүй турхирч, зохион байгуулалцаж ажилласан гэж сонссон. Та энэ талаар ямар тайлбар өгөх вэ?

-Та ч олон төвшний л мэдээлэлтэй байдаг байх л даа. МАН санаачилга гаргаад, асуудлыг оруулсан. Манай намынхан оролцоогүй гэж би бодож байгаа. Бас яаж энэ хэцүү нөхцөл байдал дунд ажиллаж байгааг маань халуун нүүрээрээ л харж байсан улсууд шүү дээ. Тийм болохоор манай намынхан тийм худрагагүй юм хийхгүй л дээ. Бид энд цөөнх. МАН-ынхантай яаж ая эвийг нь олж ажиллах гэж чардайж байгааг цөмөөрөө мэдэж байгаа. Тийм болохоор итгэж байна. Та яагаад ингэж асууж байгааг сайн мэдэхгүй л байна.

-Та хүнийхээ хувьд хар сэргүй хүн юм шиг байгаа юм. Ийм ч хариулт ирэх болов уу гэж бодож байсан. Гэхдээ болзошгүй зүйл юм л даа.

-Би ёстой хардаж сэрдээд, элдвийн юм хийж энд тэнд гүйгээд байхыг жигшдэг. Надад тийм зан ерөөсөө байдаггүй. Хартай сэртэй улс чинь зовлонтой шүү дээ. Хоёр хүн уулзаж байсан ч эд юу хийж байна гэж бодож тарчлаад л төвөгтэй харагддаг. Ажил хийж явахад янз янзын л юм тохиолддог. Ер нь тэгээд нэг юмыг сурчихлаа л даа. Шүүмжлүүлж сурлаа, гүтгүүлж сурлаа. Энэ хоёр бол өөр өөр ойлголтууд шүү дээ. Манайхан бүх эрүүл юмыг бүх галзуу юмтай хутгаж, утга учрыг нь алдуулах дээр гаршиж байна уу даа гэж боддог. Улаан цайм л гүтгэдэг юм байна.

-Ер нь бол Төрийн хүн байна гэдэг амьдралынхаа бүх хугацааг зориулахуйц зүйл байгаа биз ?

-Тийм бололтой. Маш их тэвчээр, ухаан, ачаа даах тэнхэл, арга эвийг олж ажлаа явуулж сурах технологи гээд маш олон юманд суралцаж байна. Нэг л зүйлд би гайхаж байна. Хүмүүс улстөрчийг л хүсээд байдаг юм байна. Улстөржилтийг хүсдэг юм байна. би бол Төрийн хүн байх гэж хичээж байна. Би хуулийн хүрээнд, төрийн хүний ноён нуруу гаргаж ажиллахыг л хичээсэн.

-Тийм үзэгдэл ажиглагддаг. Ов заль дүүрэн, гялтганасан хурд, энд тэнд гарсан сүүхээтэй, олон тонгороо мэх хийчихдэг улстөрчийн дүрийг их сонирхдог, автдаг болсон л доо. Та бол залуу хүн гэхэд нэлээн тийм буурьтай хүн харагдаад байдаг.

-Баярлалаа. Юм л болонгуут ухас ухас хийгээд л, савдаганаад л, ингэж байна тэгж байна гэж гүйхийг би үзэж чаддаггүй. Би улстөржилт хүсдэг, хутган үймүүлдэг, турхирдаг, төрийн ажлыг гацаадаг хүмүүст тэр хүссэн дүр нь байж чадахгүй. Ер нь ямар улсууд улстөржиж байна гэхээр ерөөсөө ажлаа хийж чаддаггүй улсууд л улстөржиж байна. Чадавхигүй, сэтгэлгүй, зүтгэлгүй байдлаа хаацайлах гэж намын хамгаалалт дор орж суудаг юм байна. Тэгээд та ажил явуулаа гэхээр \”Би яг ажлаа сайхан хийх гэж байсан чинь энэ муу намын харьяаллаар намайг ингээд байгаа юм” гээд хээв нэг хэлж суудаг. Үнэн хэрэгтээ намдаа ямар их ичгүүр, гай авчирч байгаагаа бодож бодохгүй. Энэ үзэгдэл бол МАН-д ч байна, манай намд ч байна. Тэгэд л нэг газар багтахгүй болохоороо өөр нэг фракци дээр нь очдог, очоод тэрэн шиг муу хүн байхгүй, энэн шиг сайн хүн байхгүй гээд дэмий юм яриад явж байдаг.

-Ер нь бол Сонгинохайрхан дүүрэг ахуй амьдралын хувьд хэцүү, олон алаг масстай, сэхээтний төвлөрөл бараг байхгүй дүүрэг юм шиг л харагддаг. Та уучлаарай, таны сонгогчдыг гомдоох гээгүй юм шүү. Тийм бүтэцтэй ажиллах маш хэцүү л дээ. Ажил тань ер нь хэр явж чадав?

-Энэ тал дээр бол тантай санал нийлэхгүй байна. Сэхээтнүүд, сайхан эрдэм чадалтай мэргэд, авьяаслаг бизнесмэнүүд олноороо суурьшсан. Яахав, гэр хороолол ихтэй болохоор хүмүүс тэгж хардаг байх. Сүүлийн үед сонгогддог албан тушаалтнууд маань нэг амны уншлагатай болсон нь ажиглагддаг. Тэдний хувьд иргэдийн буруу гэж ерөөсөө байдаггүй. Иргэд та нар минь буруугүй ээ л гэдэг. Би бол иргэдтэйгээ уулзаад хэлдэг. Жишээ нь, одоо танай хороон дээр байгаа энэ хогны чинь асуудал яригдаж байна. Энэ хогийг би авчраад асгачихсан юм уу, Их Хурлын гишүүд авчраад асгачихсан юм уу. Танай гадаа байгаа, танай хорооны нутаг дэвсгэр дээр байгаа хогийг та нар өөрсдөө л тарьж байгаа. Тийм учраас та нар үүнээс ангижранаа. Өөрсдөө цэвэрлэнээ гэж. Хашаагаа давуулаад хогоо шидчихдэг. Буцаад та нар хогтой гудамжинд амьдарсаар байна. Ийм орчинд амьдарч байх гоё юм уу. Ядахдаа та нар халаасандаа байгаа хогийг хогийн саванд хийгээд сурчих. Шөнө орой хогоо битгий айлын гадаа аваачиж хая л даа гээд хэлдэг. Хэлэхээр хүлээж авдаг. Иргэд маань бас ухамсраа дээшлүүлмээр байна. Улстөрчид ч зөв нүүрээр, тэдэнтэйгээ үнэн уулзаж сурмаар байна шүү дээ.

-Баянзүрхийн Засаг дарга ярьж байсан. Засаг дарга бол айлын эзэгтэй шиг л ажил хийдэг улс. Хог шороо, тоос тийм юмтай л ноцолдож байна гэж.

-Засаг даргад ерөөсөө оролцохгүй салбар гэж алга. Өвчлөл нэмэгдсэн ч Засаг дарга, гэмт хэрэг гарсан ч Засаг дарга, нохой галзуурсан ч Засаг дарга, хог шороо Засаг дарга. Ер нь бол хутгалдахгүй ажил гэж байхгүй л дээ. Хөхүүл хүүхэдтэй юм шиг тэндээс салж болдоггүй. Хүмүүс чинь ажлаа хаячихаад долоо хоногоор нь, сараар ч алга болчихдог. Засаг даргад тийм юм байхгүй. Бас тэвчээртэйгээр загнуулдаг хүн байх ёстой. Би ихэнхдээ дуугүй сууж байгаад л, загнуулаад гаргадаг. Манай иргэд чинь тэгээд ааг омогтой орж ирнэ шүү дээ. (инээв) Бүр боломжгүйд тултал нь гарц, шийдлээ хайж, асуудлыг дундаа хийж ярьж учраа олохыг би хичээдэг. Манай туслах гайхдаг юм. Та юу гэж хэлээд гаргачихав аа, аймаар ууртай орсон ш дээ, инээгээд гараад ирэх юм гэж. Учраа олж л явна ш дээ. Манай иргэд ч тийм ухамсрын бүр доройтолд орчихсон иргэд биш.

-Бүх хүний доторх өнө мөнхийн хүсэл нь сайхан амьдрах л хүсэл. Тэрэн дээр нэгддэг байх л даа.

-Ерөөсөө л тэр.

-Танайд томоохон татвар төлөгч компаниуд байгаа биз дээ. Бизнесийн орчны талаар сонирхмоор байна.

-Манай дүүрэг дээр маш хүнд нэг зовлон байдаг юм. Төвийн зургаан дүүргээс ганцаарханаа татаастай. Нийслэлээс санхүүгийн дэмжлэг авдаг. Томоохон аж ахуйн нэгжүүд бол манай дүүрэгт байна. Талх чихэр, Мах импекс, Алтан тариа, Сүү хувьцаат компани гээд л томоохон компаниуд байдаг. Гэвч борлуулалтын орлого нь тэрбумаас давчихаар улс, нийслэлийн татварын газрууд татаад авчихдаг. Тэгээд манай дүүргийн орлого юугаар амьдарч байна вэ гэхээр найман нэрийн хүнсний дэлгүүр, лангууны татвар, бууны татвар гэсэн иймэрхүү юмаар л төсвийн орлогоо бүрдүүлж байгаа. Намайг ажил авахад 2,8 тэрбум төгрөгийн татвар бүрдүүлдэг байсан. 2014 онд бид нар найман тэрбумын татварын орлого бүрдүүлсэн. 2015 онд 7,6 тэрбум төгрөг бүрдүүлсэн. Ер нь манай татварын бааз суурь бол нэлээн өргөжиж байгаа. Түүхэндээ гурван тэрбум төгрөг бүрдүүлж үзээгүй байсан дүүрэг байхгүй юу.

-Танайх загвар гудамжууд байгуулж байсан. Тэр ажил хэр явж байна вэ?

-Их сайхан явж байгаа. Хилчин хотхон гэж нэрлэдэг юм. Нэгдүгээр хорооллын ар. Тэр хороолол руугаа халуун хүйтний шугамыг нь явуулчихлаа. Бохирынх нь шугамуудыг тавьчихсан. Бүгдээрэнд нь замыг нь тавьчихсан. Гэрэлтүүлгийг нь шийдчихсэн. Цэвэр бохирынх нь шугамуудыг хийчихсэн. Одоо холбоод л болно. Иргэд маань маш их сэтгэл өндөртэй байгаа.

-Одоо сонгууль болох гэж байна. Танай дүүрэг дээр чинь ноднингоос л зарим хүмүүс нүүрс түлээ тараалаа гэх мэдээллүүд цацагдаад эхэлсэн. Баахан нөхдүүд л ирж \”үзэлцэх” байх. Та өөрөө ямар бодолтой байна вэ. аль төвшинд нь өрсөлдөх гэж байна?

-Миний хувьд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өрсөлдөх бодол байна. Манай нам ямар шийдвэр гаргахыг гэхдээ мэдэхгүй байна. Хэрэв дэвшвэл хийсэн ажлаа л ярих байх, хийх ажлаа ярих байх, хийснээ дүгнүүлэх байх. Бусдаар бол надад тэгж тараагаад байх элдэв юм нь байх биш. Танихгүй, мэдэхгүй газар биш болохоор ийм л бодолтой байна. Дүүргийнхээ 300 мянган иргэнийг бүгдийг нь таних нь хаашаа юм. Ер нь л зүс үзсэн хүмүүс л байдаг.

-АН-ын зарим залуучууд аймаг толгойлж ажиллалаа. Дүүрэг толгойлж ажиллалаа. Сайн ажиллаж байгаа хүмүүс бий. Гэвч дээрээ учраа олохгүй дайтаж байгаагаас болоод улам их төрийн сүүдэр ирж тусаад байна гэх ажиглагчдын үг сонсогдох юм. Үнэхээр тийм юм байна уу?

-Тийм зүйл мэдрэгддэггүй дээ. Манай нам асуудлуудаа ил хэлэлцдэг учраас л тэгж харагддаг байх. Гол нь ажил явж байдаг. Энэ л чухал. Бид энд завсаргүй л ажиллаж байгаа. Өнгөрсөн 2012-2016 онд маш их ажлууд хийлээ. Бид 20 жил хийх ажлыг дөрвөн жилд хийлээ. 2008-2012 оны хооронд манай Сонгинохайрхан дүүрэгт 12 км зам тавьсан байдаг юм. Тэгвэл бид өнгөрсөн дөрвөн жилд 60 км зам тавьчихсан. Өмнө нь дөрвөн жилд 12 км зам гэхээр жилдээ гурван км зам тавьж байсэн гэсэн үг шүү дээ. Яг энэ байдлаар нь явбал бидний тавьсан энэ 60 км замыг 20 жил барина даа.Тэгвэл бид дөрвөн жилд л хийчихлээ. Манай дүүрэг чинь Баянгол, Хан-Уул гээд хоёр их мөнгөтэй дүүргийн дунд байдаг. Газар нутаг ч том юм даа, таруу. Шөнө харахад нөгөө дүүргүүдтэй харьцуулахад Өмнөд Солонгос, Хойд Солонгос гэдэг шиг нэг хэсэг нь гэрэлтэй нэг хэсэг нь харанхуй ийм байдал харагддаг юм. Нуугаад яахав, тэгж л харагддаг байсан. Энэ жил бид таван тэрбум төгрөгөөр гэрэлтүүлгийнхээ ажлыг бүрэн шийдвэрлэж байгаа. Татварынхаа орлогыг нэмэгдүүлсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлт төслийн хүрээнд 168 айлын байр ашиглалтад орлоо. Энэ төсөл маань гудамжуудаар нэлээн ажил хийсэн. Ингээд яриад байвал хийсэн бүтээсэн ажил их байна. Манай дүүрэг хоггүй дүүрэг болсон

-Хог ч нүсэр ажил даа.

-Энэ ёстой хойноос нь гар салгахгүй дагаж байж л хийхгүй бол аюултай ажил. Хог гэдэг чинь дийлдэхгүй эд байдаг юм байна.

-Хог боловсруулах үйлдвэрийн талаар ер нь ямар төвшний яриа хөөрөө явж байна вэ?

-Яригдаад л байгаа. Нийслэлийн төвшинд л тэр ажил шийдэгдэнэ л дээ. Би анх ажлаа авсныхаа дараа сэтгүүлчдэд хэлж байсан. Та нар хогны зураг авах, муу муухай орчны  дүрс авах болохоороо л Сонгинохайрхан дүүрэг дээр хүрээд ирдэг.

-Та хөгжилтэй юм аа. Үнэхээр инээд хүрээд байна.

-Үнэн юм чинь. Тэгээд энэ зангаа больчихоочээ гэж. Эрсээр байгаад нэг хог олоод зураг авдаг байхгүй юу, тэгээд тэрийгээ Сонгинохайрхан дүүрэг ийм байна гээд цацдаг. Бусад дүүрэгт ч гэсэн тийм газар байгаа ш дээ. Тэгэхэд манай руу л давхиад ирнэ. Тэгээд би \”Та нарт би тэр хогийг чинь байхгүй болгож үзүүлнээ” гэж хэлсэн. Одоо манай дүүрэгт хур болон үүсмэл хогийн цэг нэг ч байхгүй болсон. Манай Партизаны САА гэхэд сүүлийн 30 жил цэвэрлээгүй байсан. Манайхан цэвэрлэсэн. Тэр ажлаа ямар мөнгөөр хийсэн гэж бодож байна. Өөрсдийнхөө хэмнэлтийн мөнгөөр хийсэн. Ер нь бол бүтээлч сэтгэлгээтэй хэсгийн ажил урагшилж байдаг. Бүтээлч биш шүүмжлэгч сэтгэхүйтэй хүмүүс юу ч хийдэггүй юм байна. Нэг л их шүүмжилсэн хүмүүс энэ улс орноор дүүрчээ. Хаа сайгүй. Монголд хамгийн түгээмэл хоёр мэргэшил үүсчихлээ. Нэг нь улстөрч, нөгөө нь уул уурхайчин. Уул уурхайг мэдэхгүй хүн алгаа. Улс төрийг мөн адил. Хогондоо ч гарч ирдэггүй байж л уулзалт дээр энэ Ерөнхийлөгч болохгүй байна, энэ Ерөнхий сайд бүтэхгүй байна, энэ дүүргийн дарга хаа байна гээд л. Ялангуяа залуучууд. Хамгийн харамсмаар нь ажил хийхгүй байж ийм дон шүгэлсэн орилж яваа залуучууд. Ямар ч ажил хийхгүй. Тэгээд яг халуун амьдралдаа тулсан асуудлуудаа огт ярихгүй, тэнд байгаа уул уурхай, улс төрийг л барьж авч шүүмжилнэ.(инээв) Иргэдтэй уулзалт хийхээр Их Хурлын төвшинд шийдэгдэх сэдвүүдийг л асууна, загнана. Би хэлдэг. Тэрийгээ надаас битгий асуу, миний үүрэг өөр шүү дээ гэж. Хогоо, утаа тортогоо, өөрсдөөс шалтгаалах зүйлсээ ядаж өөрсдөө хийхээ ярьцгаая л даа гэж.

-Сургууль цэцэрлэг гэх мэт боловсролын салбарын орчинд танай дүүрэгт ямар шинэчлэл хийгдэв. Шинээр юм юм нэмж хийв?

-Манай дүүрэгт 2008-2012 оны хооронд хоёр сургууль, нэг цэцэрлэг баригдсан байдаг юм. Өнгөрсөн дөрвөн жилд бид сургууль цэцэрлэг нийлээд 10-ыг барьчихаад байж байна.  Хүүхдүүд маань дөрвөн ээлжээр хүртэл хичээллэж байлаа шүү дээ. Энэ нөхцөл тэр хүүхдүүдэд ямар хүнд байх нь тодорхой. Одоо бол манай дүүрэгт гурван ээлжтэй ганц хоёрхон газар л байна. Одоо гурван ээлж гэдэг асуудлыг байхгүй болгоно гэж зорьж байна. Хэдийгээр эдийн засгийн хямрал тохиож байгаа ч манай дүүрэгт хөдөлмөр эрхлэлт бас гайгүй төвшинд байгаа. Түр болон байнгын ажлын байрууд нэлээд гаргасан. Хог цэвэрлэгээнд өдрийн 20 мянган төгрөг гэхэд манай дүүргийнхэн тэр ажлыг хийдэг болсон. Яахав бид зүтгэлээ. Олон жилийн хур хог, новшноос саллаа. Харин хүнийг сэтгэлд байгаа хогноос нь салгах бол ганцхан Чинболдын ажил биш юм байна. Энийг би ясандаа тултал мэдэрлээ. \”Хотын соёл” гэдэг хөтөлбөр хийлээ. Өөрөө хүртэл хичээл заагаад явлаа. Олны танил, нэр хүндтэй жүжигчин, дуучин, зохиолч хүмүүсийг урьж хичээл заалгалаа. Орчиндоо хогоо хаяхгүй байх хэвшлийг яаж өөртөө суулгах вэ гэдэг сэдвээс эхэлж байх жишээтэй. Байрнуудынхаа хаягжилтыг бас тодорхой хэмжээнд шинэчилж, тодорхой болгож хийлээ. Манайхан тэр нэг хүрэн байр байгаа, тэрний араар тойроод зүүн тийшээ эргээд гэх мэтээр л ярьдаг. Ядахдаа нэгдүгээр хорооллынхоо байшингуудыг олон улсын стандартад нийцэхээр хийж авлаа. \”Хотын соёл” гэдэг ойлголт өргөн ойлголт. Манай дүүрэг хэдийгээр гоё сайхан хорооллууд байхгүй ч Нэгдүгээр хорооллоо өөд нь татах гэж ноцолдсон хэрэг. Тагтнуудыг нь хүртэл жигдэлчихье гэх мэтээр санасан зорьсон, эхлүүлсэн ажлууд зөндөө.

-Бид дандаа ажил ярилаа.

-Өөр юу ярих юм бэ. Уул уурхай ярилтай нь биш.

-Нээрээ таныг Японд гейша авлаа ч бил үү тайлбартай, зураг хөрөгтэй хөгжилтэй шүүмжлэл яваад байсан. Тэр яг юу болсон юм бэ?

-Тийм. Тэр зургийг чинь би намайг бас танигдаагүй олонлогт маань таниулсан зураг гэж боддог ш дээ. Манай МАН-ынхан маань миний пиарыг бас үнэгүй хийж өгч байгаад баярлаад байгаа.

-Та үнэхээр хөгжилтэй хүн юм. Үнэхээр инээд хүргээд байх юм аа.

-\”Төсвийн мөнгөөр эхнэртэйгээ зугаалав” гэдэг тайлбартай шүү дээ, тэр чинь. Тэр нь ямар учиртай гэхээр би Монголын Сүмо бөхийн холбооны удирдах зөвлөлд байдаг юм. Сүмо бөхийн холбооныхон маань нэг яваад ирье гэсэн. Тэгээд эхнэрээ аваад явсан юм. Тэрэнд манай дүүргийн төсвөөс нэг ч төгрөг гараагүй. Цэвэр хувийн зардлаар явсан. Би тийм өчүүхэн юм хийхгүй ээ. Намайг бүр АТГ-д өгсөн байна лээ. Тэд шалгасан. Юу гарах юм, юу ч гараагүй. Харин ч ажил бүтээх гэж давхар зорилготой явсан юм ш дээ. Бид Японтой харилцаа тогтоосон юм. Манай Осоко консул Куланда эгч холбоо тогтоож өгөөд бид Изүникони гэдэг хоттой харилцаа үүсгэсэн. Гадаад харилцаа гэхээр л хэдэн хүн ирж очдог нэг жишиг байдаг. Тэрийг өөрчилсөн. Нэлээн хэдэн ажил бүтээсэн юм. Хүүхэд солилцооны асуудал, бас бус хэдэн ажил байсан. Бас дүүрэгтэй хоёр гурван машин шийдүүлэх гэх мэт ажил байсан юм. Тэрийгээ эмхэлсэн. Хүлээж авч байгаа хот нь үндэснийхээ хувцсыг өмсөж үзэхийг санал болгодог юм байна. Үгүй, үгүй гэлтэй нь биш. Манайх ч гэсэн хаан хатны хувцас өмсгөдөг биз дээ.  Манай өмсгөдөг Жанжин малгай, Мандухайн малгай өмссөн зургаа хотын захиргаан дээрээ өлгөөд тавьчихсан байдаг юм байна. Тэгээд намайг та манай үндэсний баатрын энэ хувцсыг өмсөөд дурсгалын зураг авахуулна уу гэсэн. Ийм л юм болсон. Цайны ёслолоо үзүүлээд, дурсгалын зураг авахуулсан. Хоёр гейша хувцастай хүн ирж хамт  зураг авахуулсан. Тэгсэн чинь л төсвийн мөнгөөр гейша авсан байна гээд л сошилоор цуурсан. Нөгөө зургийг чинь манай МАН-ын найзууд цацаад л, дор нь тайлбар бичээд л явж өгсөн дөө. (инээв)

-Тэгэхээр би Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын өрөөнд сууж байна. Өмнө нь бас олон жилийн өмнө ирж байсан. Гэхдээ ийм залуухан дарга байгаагүй. Таны энэ өрөөний хананд байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зураг анхаарал татаж байна. Ийм зурагтай холбоотой асуудал сенсаац болж бас гарч байсан. Энийг яагаад тавьсан юм бэ, бас яагаад авахгүй байгаа юм бэ гэж асуувал та юу гэж хариулах бол?

-Ер нь хүн болгон л төр лүүгээ дайрсан, давшилсан байдал газар авчихлаа шүү дээ. Бид уг нь төрийн минь сүлд гэж уулга алддаг түмэн байсан. Төрийн сүлдэндээ залбирдаг. Одоо тэр алга болсон. Энэ үзэгдэлд би жаахан эмзэглэдэг юм. Бид төрийн тэргүүнээ хүндэтгэх ёстой. Тахин шүтэх асуудал биш. Зүгээр тавьтар сануулсан, юм болгонд шуурсан хараал хэрүүл үерлүүлж байхыг эсэргүүцсэн миний эсэргүүцэл юм л даа. Албан ёсоор цаанаас тараасан ч зураг биш. Хийморьтой сайхан хүлэг уначихсан төрийн тэргүүний маань зураг. Би энэ зургийг би өөрөө олж өрөөндөө тавьсан. Энэ бол долигонол биш. Би энэ зургийг авч хаяхгүй. Ав ч гэж хэлсэн авахгүй. Намайг тавь гэж хэлээгүй байхад би тавьсан юм чинь ав гэхэд бол би хүнээс асууж тавиагүй учраас авахгүй. Ийм л байна.

\"\"

-Та хэр шүтлэгтэй вэ?

-Шүтлэг бол хааяа нэг хүрд эргүүлээд гарчих, Гандан хийдэд очоод ном уншуулаад гарчих хэмжээний. Тэгээд л сэтгэл аяндаа сайхан болчих шиг мэдрэмж төрдөг дөө. Тэр л хэмжээнд дээ.

-Өөрийг тань нутаг усаа их шүтдэг, хайрладаг хүн гэдгийг мэднэ. Олон жилийн өмнө сонины редакц дээр нэг сумын тухай нийтлэл бичээд орж ирж байсан залууг санаж  байна. Сүхбаатарын Мөнххаан сум байх, тийм үү?

-Тийм. Би одоо боддог юм. Ямар ч зоригтой байж вэ, Ганаа эгч дээр сумынхаа тухай биччихээд, халтайсан хэдэн хуудас цаас бариад очиж чадаж байдаг. (инээв)  Сүүлд бодохоор санаа зовоод байдаг юм. Тэр жил манай нутгийн ой болж байсан юм. Би чинь нутгийн зөвлөлд сонгуульт ажилтай. Ерөөсөө ийм нэг \”Эх орон сумаас эхэлдэг” гэсэн булан байна. Үүн дээр нэг юм бичүүлчихвэл хэрэгтэй юм уу гээд ярилцаж байгаад надад бараг даалгавар өгөх шахуу юм болсон. Тэгээд  л би бичсэн юм. Тухайн үедээ та тэгж байсан байхгүй юу. Залуу хүн эхэлж бичиж байгаа гэхэд мундаг бичсэн байна. Тэрнээс миний хувьд засч залруулах юм маш их байна. Гэхдээ залуу хүний бичиж байгаа  урмыг хүндэтгээд би цэг, таслал ч солихгүй гаргаж өгье гэж. Тухайн үед би танд үнэхээр их баярлаж байсан. Одоо ч гэсэн хааяа юм бичихэд таны хэлсэн үг орж ирээд урам ордог шүү. Одоо бол би яг суугаад юм бичих зав зай их муутай ажиллаж байна. Гэхдээ бас өөрийнхөө хэмжээнд сонирхсон сэдвээрээ нийтлэл бичдэг. Бичих бол ярихаас огт өөр, илүү хүчирхэг ойлголт.

-Бид нутаг орноо хайрлалгүй л яахав. Ялангуяа нас тогтохоор нутаг орон руугаа олон удаа явмаар санагдах, нутгийн хүнтэй таарахаар сайхан санагдах, нутгийн хүмүүс шагнуулах, сайн малчин төрөх зэрэг тохиовол баярладаг болдог юм шиг. Гэхдээ бид нэг л хавтгай дээр, нэг л зорилгын төлөө явж байгаа улсууд. Нутаг орны үзэл том юмаа нураах ёсгүй. Жишээ нь, одоо энэ байшин дотор Мөнххаанаас авчирсан улсууд байна уу?

ЭНД ДАРЖ үргэлжлүүлэн уншина уу…

ShareTweet

Related Posts

Байртай холбоотой хэргээр 3613 иргэнд 204 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Нийгэм

2026-07-21 21:16
ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна
Нийгэм

ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

2026-07-21 19:59
Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа
Улс төр

2026-07-21 16:06
}

Шинэ мэдээ

Байртай холбоотой хэргээр 3613 иргэнд 204 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Байртай холбоотой хэргээр 3613 иргэнд 204 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

by undesten
2026-07-21 21:16
3

ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

by undesten
2026-07-21 19:59
0

Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа

by undesten
2026-07-21 16:06
0

Баяр наадмуудыг орон даяар 8-р сарын 1-нээс зогсооно

Баяр наадмуудыг орон даяар 8-р сарын 1-нээс зогсооно

by undesten
2026-07-21 12:58
0

Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр

Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр

by undesten
2026-07-21 12:22
0

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

by undesten
2026-07-21 12:11
0

“COP17”-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд зохицуулна

“COP17”-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд зохицуулна

by undesten
2026-07-21 11:53
0

Никарагуа улсын ерөнхийлөгч Даниэл Ортега тус улсад дахин ямар ч сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ

Никарагуа улсын ерөнхийлөгч Даниэл Ортега тус улсад дахин ямар ч сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ

by undesten
2026-07-21 11:25
0

Даян аварга Б.Орхонбаярын цолны наадам наймдугаар сард болно

Даян аварга Б.Орхонбаярын цолны наадам наймдугаар сард болно

by undesten
2026-07-20 21:00
1

Jaden Smith явуулын ресторан ажлуулж орон гэргүй, хоол хүнсний асуудалтай хүмүүст тусалж байна

Jaden Smith явуулын ресторан ажлуулж орон гэргүй, хоол хүнсний асуудалтай хүмүүст тусалж байна

by undesten
2026-07-20 20:51
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай